Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа

Б.Нямсүрэн
2025/10/29

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.

Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалсан байна.

Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин тархвар судлалын 30 дугаар долоо хоногоос эхлэн нэмэгдэж, 38-39 дүгээр долоо хоног буюу 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт идэвхжлийн түвшинд шилжиж, оргил үе нь 12 дугаар сарын дунд үе, 1 дүгээр сарын эхээр тохиодог.

Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын хандлагыг ЭМЯ-наас тандан судалсны үндсэн дээр тооцоход өвчний оргил үед долоо хоногт 13,185-42,449 хүн амбулаториор үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас 1,301-4,653 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх урьдчилсан тооцоололтой байна.

Томуу, томуу төст өвчний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бусад насны бүлэгтэй харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдэд өндөр байдаг. Уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн 5 хүртэлх насны хүүхдийн 5 хувь нь улирлын томуугийн вирусийн, 20 хувь нь амьсгалын замын синцитиаль вирусийн шалтгаант хатгаагаар өвдсөн байдаг болохыг олон улсын судалгаагаар нотолсон байдаг. Манай улсад хийсэн томуу, томуу төст өвчний хүний эрүүл мэндэд учруулж буй дарамтын судалгаагаар жил бүр 5 хүртэлх насны 530-4,547 хүүхэд (100,000 хүүхдэд ногдох)  томуугийн шалтгаант амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.

Бага насны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг эхэлснээс хойш 3-5 хоногийн хугацаанд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй, эдгэрэх дундаж хугацаа нь 11.7 хоног байдаг. Иймд томуу, томуу төст өвчний эхэн үед эцэг, эх, асран хамгаалагчдад цалинтай чөлөө олгосноор хүүхдийг гэрээр асрах боломж бүрдэж, хүндрэлээс сэргийлэх, эмнэлгийн орны ачааллыг бууруулах боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18