ЕБС-д 826,8 мянган хүүхэд суралцаж байна

O.Аззаяа
2025/10/29

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүйгээр ажил хаялт зохион байгуулж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг ханган учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхэд хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил явуулах үүрэгтэй” гэж, тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.

Дээр дурдсан хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд хүүхдийн эрхийг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан зохицуулалтын арга хэмжээ авч хүүхдэд ээлтэй бодлого, шийдвэр гарган ажиллахыг яамдууд харьяа байгууллагууддаа, аймаг, нийгслэлийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийн бүх шатны байгууллагад чиглэл болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад уриалга, зөвлөмж хүргэж  ажиллахыг зөвлөж байна. 

Үүнд:

1. Багш нарын ажил хаялтын хугацаанд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцдаг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн бүртгэл судалгааг аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын  газар, хэлтэстэй хуваалцаж, хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх хүүхдийн эрхийг хангах талаар бүхий л боломжит арга хэмжээг авч хамтран ажиллах;

2. Сум, дүүргийн Засаг дарга эрсдэлтэй орчин, эрсдэлт бүлгийн өрх, хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж, хамтарсан баг, олон нийтийн байцаагч, эргүүлийн цагдаатай холбоотой, мэдээлэл хүлээн авах, мэдээлэл шуурхай дамжуулж холбон зуучлах ажлуудыг орон нутагтаа санаачилгатайгаар хэрэгжүүлж ажиллах;

3. Шаардлагатай тохиолдолд байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад 12 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэгийг, гэрээс нь цахимаар, 0-5 настай хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг, эх/-г цахимаар ажиллуулах эсхүл ажлын цагийг уян хатан зохицуулахыг уриалах, ажилтан, албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрх, хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргах;

  4.Төр, хувийн хэвшлийн бүх байгууллага сургууль, цэцэрлэгийн суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гэрийн болон орчны эрсдэлийг үнэлж, эрсдэлийг арилгах тухай зөвлөмж, уриалга гаргаж ажиллана уу. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18