Я.Содбаатар: Хуваагдсан хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллана

O.Аззаяа
2025/10/28

МАН-ын Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлийн өргөтгөсөн хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлын үеэр МАН-ын ЕНБД Я.Содбаатараас тодрууллаа. 

Тэрбээр, "Хуваагдсан хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсэгт байгуулагдлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллана" гэв.

Тэрбээр "УИХ-ын даргын томилгоо, УИХ дахь МАН-ын Бүлгийн даргын томилгоо гэх зэрэг олон асуудал парламентад үүсээд байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх тодорхой ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсэг бүлгийн хэмжээнд хоёр хуваагдаад байгаа асуудлыг түргэн хугацаанд шийдэж, нэгтгэх үүрэг чиглэлүүд авсан. Ажлын хэсэгт манай Удирдах зөвлөлийн гишүүд болон намын даргаар ажиллаж байсан ахмадууд багтсан. Ажлын хэсэг өнөөдрийн дотор хуралдаж, хоёр талт уулзалтуудыг хийж тодорхой шийдлүүдийг гаргана. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар дотоод зөрчил, томилгоонуудыг ярихаас гадна өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа асуудал, улсын төсвийг цаг хугацаанд нь батлах талаар хэлэлцлээ. Үүнээс гадна Ерөнхий сайд шатахууны хомсдол, гадна жагсаж байгаа багш, эмч нартай холбоотой мэдээллүүдийг өглөө. Улмаар эрх баригч хүчний хувьд ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Бүлгийн даргын асуудлыг эцэслээгүй.

УИХ-ын даргын томилгоо өөрөө хуультай. Бид олон талаас нь ярьсан. Хоёр хуваагдаж, талцаад тодорхой хугацааг өнгөрөөсөн учир хоорондоо ойлголцох байх. Үүнд ажлын хэсэг тусална. Ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллана. С.Баяр, М.Энхболд, Ц.Нямдорж, Н.Энхбаяр гэх зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд багтаж байгаа.

М


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18