Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

O.Аззаяа
Өчигдөр

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадастай байх төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухай бүрт авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Завханы хойд болон зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийнн дунджаас дулаан, цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас сарын ихээр уулархаг нутгаар, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхээр уулархаг нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С дулаан, харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага зэрэг хүйтэн, хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас 1-3°С дулаан, харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олоон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд үед зарим газраар цас орж, зарим үед салхи ширүүсэн шороон шуурга шуурч болзошгүй байна.

ЦУОШГ-аас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 10 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 12 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 12 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 12 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 13 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27