Шатахууны талаар хэн юу хэлэв?

O.Аззаяа
19 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. Уг хуралд АМГТГ, ОБЕГ, ГЕГ, ТЦА болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөл оролцож өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Өнгөрсөн амралтын өдрүүдэд шуурхай штаб ажилласны үр дүнд ачаалал хоёр дахин буурч байна гэж харж байна.

Хуурамч цахим хаягаар шатахуун зарна гэж иргэдийг хуурч мэхлэх үзэгдэл цөөнгүй гарлаа. Энэ дээр цагдаагийн байгууллага анхаарах, хоёрдугаарт зарим нэг ачаалалтай ШТС-уудад зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн АМГТГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах зохицуулалт хийх хэрэгтэй байна. ОХУ-аас шатахууны ачилт ихээр нэмэгдэж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд болон АҮЭБЯ-ны зүгээс ОХУ-тай байнга ярилцаж байна. Үлдэж байгаа хугацаанд манай нийлүүлэлтийг хангалттай ачна гэж мэдэгдсэн.

Тиймээс ААН-үүд маань орж ирсэн бүтээгдэхүүнээ шилжүүлэн зохион байгуулахад цааргалаад баймааргүй байна" гэлээ.

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв “Бид бүхэн богино хугацаанд шуурхай зохион байгуулалтад орж ажиллалаа. Гэхдээ шинэ нөхцөл байдал үүсч байна. Нийтэд хүртээмжтэй байх үүднээс 50 мянган төгрөгийн хязгаарлалттай олгож байна. Үүнтэй холбоотой очер дугаарлалтын ачаалал үүсгэж байгаа нөхцөл байдал гарч ирж байна. Мөн саванд хийж зарж буй нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотой ЦЕГ, ЭЦА-ны албаныхан ажиллаж, өчигдөр тодорхой гэмт үйлдлүүдийг илрүүлсэн. Иймээс ЦЕГ-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ.

ТЦА-ны мэдээлснээр “Аж ахуй нэгжүүдтэй хамтарч түгээлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа. Одоогийн байдлаар саатсан ямар нэг зүйл байхгүй байна” гэлээ.

АМГТГ-ын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат “Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар 53 вагон орж ирсэн. 17.00 цагийн байдлаар нэмж 29 вагон орж ирсэн. Өнөөдөр 115 ШТС-д 1169 тонн АИ-92 түгээхээр төлөвлөөд ажиллаж байна. Үүнээс гадна 592 тонныг орон нутаг руу хүргэсэн мэдээлэл байна. БНХАУ-аас энэ долоо хоногт 2000 тонн шатахуун орж ирнэ” гэлээ.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “БНХАУ-аас аравдугаар сардаа багтаан импортоо нэмж 2000 тонныг, 11-р сард 15 мянган тонн АИ-92 автобензин, 20 мянган тонн дизель түлш худалдаж авах захиалгыг баталгаажуулсан. Дизель түлшийг тодорхой шалтгааны улмаас нийлүүлэх боломжгүй байдаг. Харин АИ-92 автобензинийг нийлүүлэх боломжтой бөгөөд өнөөдрөөс эхлээд ачилтийг хийж байна. Ирэх долоо хоногт УБ-ын нутаг дэвсгэрт орж ирнэ. Нийтдээ 60 вагоноор шилжүүлэн ачих боломжтой. Шилжүүлэн ачих байгууламжид 3000 м.кубын хоосон сав бэлдсэн байгаа. БНХАУ-аас орж ирж буй вагоныг богино хугацаанд шилжүүлэн ачаад явах боломжтой. Дизель түлшний хувьд аравдугаар сар гарснаас хойш 1600 вагон буюу ойролцоогоор 96 мянган тонн бүтээгдэхүүнийг Сүхбаатар өртөөгөөр хүлээн аваад байна. Монгол Улсын сарын хэрэглээ 110-140 мянган тонн орчим байдаг. Иймд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна гэж үзэж болно.

Өнөөдөр орой гаргасан мэдээллээр УБ хотод 3200 тонн АИ-92 нөөцтэй гэсэн мэдээлэлтэй байна. Ангарскийн үйлдвэрээс ачилтын талаарх мэдээлэл ирүүлсэн. Сүүлийн 3 хоногт энэ сарын 24-нд 39 вагон, 25-нд 50, 26-нд 79 вагон 27-нд буюу өнөөдөр 61 вагон ачихаар төлөвлөж ачсан байна.

Өөрөөр хэлбэл МУ-ын өдрийн хэрэглээ 40 орчим вагон байдаг. Сүүлийн гурван хоногт хэрэглээнээс давсан ачилтыг хийсэн байна. Ямар нэгэн сааталгүй орж ирнэ мэдээлэлтэй байна" гэсэн мэдээллийг өглөө.

Уулзалтад оролцсон аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс өнгөрөгч өдрүүдийн мэдээллийг танилцуулав. Мөн зарим ШТС-ийн түгээгчийн биед халдах үйлдлүүд бүртгэгдэж байгаад холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн саналыг хэллээ.

Уулзалтын төгсгөлд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны татан авалтыг хурдан шуурхай зохион байгуулахад төр хувийн хэвшлүүд хамтран ажиллаж, иргэддээ хүндрэл чирэгдэл учруулахгүй байхыг онцоллоо.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 15 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 15 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 17 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр