ШҮҮХ: Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо

O.Аззаяа
2025/10/23

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Гантулгын Чинзоригийг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан” гэмт хэрэгт Шүүгдэгч Мягмардоржийн Тэнгисийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэрэгт тус тус буруутган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Чинзоригийн өмгөөлөгч нар “...гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх

Шүүгдэгч М.Тэнгисийн өмгөөлөгч “...гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” байр суурь тус тус илэрхийлж улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, мэдүүлэгтэй танилцахад шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж үзэж шүүгдэгч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Чинзориг нь эмчилгээний зардалд 12.000.000 төгрөгийг М.Тэнгист төлж барагдуулсан, шүүгдэгч М.Тэнгис эмчилгээ бүрэн хийгдсэн, эдгэрсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мэдүүлсэн.

Шүүх бүрэлдэхүүн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

Шүүгдэгч М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.


1
angry
0
care
4
haha
3
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18