Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ тухайн автомашиныг эвдэж сүйтгэн, хүний өмчид халдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Саяхан цахим сүлжээнд цацагдсан дүрс бичлэгт тухайн ачуулж буй тээврийн хэрэгсэл нь хуурамч дугаартай замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд уг зөрчлийг нь Цагдаагийн байгууллагаас илрүүлж, улмаар ачилтын компани шилжүүлэн ачиж байжээ. Автомашины урд дугуйн бэхэлгээг дутуу хийснээс тээврийн хэрэгсэл алдагдаж, улмаар ойролцоо байсан тээврийн хэрэгслийг мөргөж, зогссон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна