Японы Вакаяма мужийн Кайнан хотод зохион байгуулагдсан арга хэмжээнд олон хүн нэгэн зэрэг цагаан гаатай жигнэмэг чимэглэж Гиннесийн амжилтыг тогтоолоо. Жигнэмэг чимэглэх арга хэмжээнд хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн 282 хүн цугларласан байна. Оролцогч бүрт байшин хэлбэртэй цагаан гаатай жигнэмэг тарааж өгсөн бөгөөд түүнийгээ 15 минутад багтаан зэрэг чимэглэцгээжээ. Ингэхдээ шоколад, хатаасан жүрж зэргийг ашиглан байшингаа цасан ширхэг, хана, дээвэртэй болгосон аж. Чимэглэлээ хугацаандаа багтаан хийж дуусгасан хүний тоо 279 юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна