Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос 100 жилийнхээ ойн хүрээнд Английн Лондон хотод тойргийн башёг зохион байгууллаа. “Royal Albert Hall” ордонд таван өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүлсэн байна. Тэрбээр аваргын төлөө 75 дахь аварга Ооносатотой барилдаж давсан юм. Энэхүү барилдаанд Тобизарү үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна