Багш нар наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөг болгож, нэмэгдүүлэхийг шаардаж жагссан ч үр дүнд хүрээгүй. Засгийн газар тэдний цалинг 20 хувиар нэмнэ гэж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг хүлээн авахгүйгээр багш нар өнгөрсөн Пүрэв гарагаас /2025.10.16/ эхлэн ажил хаялт зарласан. Эхний өдрийн байдлаар ажил хаяж буй багш нарын тоо 16,000 байсан. Харин өнөөдөр 23,000-д хүрч, долоон мянгаар нэмэгджээ. Өнөөдөр ажил хаялт тав дахь өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна