Лионел Месси дахин шинэ амжилт тогтоож Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчийн “Алтан шаахай” шагналын эзэн боллоо.
Ням гарагт шилжих шөнө болсон тоглолтод өдгөө 38 настай, дэлхийн аварга тэрбээр “Нэшвилл” багийн хаалганд гурван гоол оруулан хет-трик хийснээр түүний баг 5:2 харьцаагаар өрсөлдөгчөө бут ниргэлээ.
Одоогийн байдлаар, МLS-ийн аварга шалгаруулах тэмцээнд Месси 29 гоол оруулж, 19 оновчтой дамжуулалт хийгээд байна. Удаад нь “Лос-Анжелес Сити” багийн Дени Буанга /24 гоол/, “Нэшвилл”-ийн Сэм Сарриж бичигджээ.
Л.Месси “Алтан бөмбөг” шагналыг 8 удаа, “Алтан шаахай” шагналыг 6 удаа хүртээд байгаа юм. Тэрбээр Испанийн аварга шалгаруулах тэмцээний ба “Барселона” багийн түүхэн дэх шилдэг довтлогч бөгөөд Испанийн аваргаар 10 удаа шалгарч, Аваргуудын лигт 4 удаа түрүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна