Г.Занданшатар: Багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувиар нэмэгдүүлнэ

Ж.Булганаа
2025/10/14

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх болсон тухай мэдээлэл оруулжээ.

"Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд иргэд, олон нийт та бүхэнд зарчмын байр суурь, шийдвэрийнхээ талаар танилцуулъя.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая.

Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно.

Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Тэмцэл үргэлжилж байна" гэжээ. 


54
angry
2
care
4
haha
9
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 2 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 4 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 8 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 9 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 9 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр