Дорнод аймгийн Баян-уул суманд өндөр хүчин чадал бүхий 70га мод үржүүлгийн газрийн нээлт боллоо

O.Аззаяа
2025/10/14

Ойн газар, Дорнод аймгийн ЗДТГ, Баян-уул сумын ЗДТГ, Сум дундын ойн анги, Монгол улсад "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газар байгуулах, чадавхыг нэмэгдүүлэх замаар ойг нөхөг сэргээх нь AFOCO/039/2023 төсөл хамтран Дорнод аймгийн Баян-уул суманд өндөр хүчин чадал бүхий 70га мод үржүүлгийн газар байгууллаа.

Баян-уул суманд өндөр хүчин чадал бүхий 70га мод үржүүлгийн газрыг сум дундын ойн ангийг түшиглэн байгуулснаар сумын иргэд, ойн нөхөрлөлүүд хамтран ашиглаж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөц бий болгох, бий болгосон нөөцөөр түймэрт өртөн доройтсон Эрээний нурууг ойжуулах мөн бүс нутгийн ойжуулалтад шаардлагатай тарьц, суулгацаар ханган ажиллах юм.

Мөн энэ үеэр Ойн газар, Дорнод аймгийн ЗДТГ, тус сумын иргэд, нөхөрлөл, ААН, төрийн байгуулагуудтай хамтран намрын мод тарих өдөрлөгийг зохион байгуулж 4,000 мод тарилаа.

Доройтсон ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд тус сумын Эрээний нуруунд 110га талбайд 275,000ш нарс модоор ойжуулалт хийгээд байна.

Дорнод аймаг нь 2022-2025 онуудад жил бүр 700.000 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсний дагуу ойн санг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18