"Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайг түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина

O.Аззаяа
2025/10/12


Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээндгэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад хагас коксон буюу шинэ түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монель орчимд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил нийслэлд хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож байна. Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно. Энэ жил агаарын бохирдол багатай, эрсдэлгүй өвөлжихөөр уг түлшийг БНХАУ-аас импортолсон. Өмнө жилүүдэд нийслэл 500 мянга орчим тонн нүүрсээр өвөлждөг байсан бол лабораторийн судалгаанд үндэслэн энэ жил 350 мянга орчим тонн түлшээр өвөлжих тооцоо гарсан. Шинэ түлш хэрэглэснээр өмнө нь хоёр шуудай нүүрс хэрэглэдэг байсан хугацаанд нэг шуудайг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр айл өрхүүд зардлаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, огцом хүйтрээгүй үед хоногт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг байсан айл хагас шуудай хагас коксон түлш хэрэглэнэ. Монгол Улс нүүрсээ зардаг байж гадаадаас нүүрс худалдаж авч байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Гэхдээ хагас коксон түлш нь нүүрсийг өндөр хэмд жигнэж, хөө тортгийг нь унагаж, хамгийн боломжит хэмжээнд хүртэл боловсруулсан түлш юм. Энэ түлшийг одоохондоо бид үйлдвэрлэхгүй байгаа. Ирэх жил нийслэл, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж хагас коксон түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна. Ингэснээр өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болно. Цаашлаад ганц нийслэл бус бусад суурин газрыг хагас коксон түлшээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.” гэлээ.


Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Х.Мөнхцэцэг “Шинэ түлш хуучин түлшнээс илүү удаан хугацаанд дулаанаа барьдаг юм байна. Өглөө зургаан цагт хийсэн түлш 14 цаг гэхэд цогтой, илчтэй хэвээрээ байна. Хоногтоо хоёр удаа л түлэхэд болохоор байна. Их хэмжээгээр хийвэл гэр хэт их хална. Шинэ түлшний дулаан хадгалах чадвар нь хуучин түлшнээсээ бараг нэг дахин их юм шиг санагдлаа. Сайжруулсан шахмал түлшийг өглөө 6 цагт хийгээд 11 цагийн үед дахиад нэмдэг байсан. Ингээд хоногт нэг шуудай сайжруулсан шахмал түлш түлдэг байлаа. Харин одоо энэ шинэ түлшийг хоногт хоёр удаа л түлэх юм байна. Энэ түлш нь өмнөх нүүрснээс тортог багатайгаас гадна үнс багатай санагдлаа” гэв.

Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудайтай шинэ түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэд өөрсдийн сонголтоор дээрх хоёр түлшээс сонгон худалдан авах боломжтой юм. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага юм.



1
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 12 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 12 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 13 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 14 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 15 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 15 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 15 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 16 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 17 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 20 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр