Дэлхийн байгаль хамгааллын конгресс Абу Даби хотноо эхэллээ

O.Аззаяа
2025/10/12

Олон улсын байгаль хамгаалах холбооноос 4 жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн байгаль хамгааллын конгресс” 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн конгресс АНЭУ-ын Ерөнхийлөгч, Эрхэмсэг дээд Шейх Мохамед бин Заед Аль Нахайяны ивээл дор 2025 оны 10 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа ба дэлхийн 160 гаруй улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллага, нутгийн уугуул иргэд, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээ, хувийн хэвшлийн 10,000 гаруй төлөөлөл хуран чуулаад байна.

Конгрессын албан ёсны нээлтийн ажиллагааг Абу Дабигийн хунтайж, Абу Дабигийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Эрхэм дээдэс Шейх Халед бин Мохаммед бин Заед Аль Нахайян нээж үг хэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Палау Улсын Ерөнхийлөгч Сурангел Уипс, Мороккогийн Гүнж Лалла Хасна, Панамын Байгаль орчны сайд Хуан Карлос Наварро, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэд захирал Элизабет Марума Мрема, IUCN-ийн Ерөнхийлөгч Разан Халифа Аль Мубарак, IUCN-ийн Ерөнхий захирал доктор Гретел Агуйлар нар оролцож экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

IUCN-ийн Ерөнхийлөгч хатагтай Разан Аль Мубарак: “Энэ долоо хоногийн гаргах шийдвэрүүд энэ цаг үеийн хамгийн хэцүү сорилтуудыг бид хамтын зориг, хүчин чармайлтаар давж чадах уу үгүй юу гэдгийг тодорхойлно.” хэмээлээ.

IUCN-ийн Ерөнхий захирал Доктор Грэтел Агуйлар хэлсэн үгэндээ “Бид хамтдаа дэлхий нийтэд өөрчлөлт боломжтой гэдгийг, нэгдэл нь хуваагдлаас илүү хүчтэй бөгөөд байгаль эх дэлхийтэйгээ зэрэгцээ байдлаар цэцэглэн хөгжих боломж байгаа гэсэн хүчирхэг мессежийг өгч чадна” хэмээжээ.
Конгрессийн гол арга хэмжээний нэг нь Гишүүдийн ассамблей бөгөөд ассамблейн хурлаар үндсэн санал санаачлага, IUCN-ийн албан ёсны тогтоол, зөвлөмжүүдийг баталж даян дэлхийн хөгжлийн бодлого, байгаль орчны бүхий л асуудлуудар тулгуур чиглэлийг тодорхойлж өгдөг юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас БОУАӨЯ, COP17 Ажлын Албаны төрийн төлөөллүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GIZ Монгол, Хустайн байгалийн цогцолборт газрын захиргаа, хүүхэд залуучуудын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож, өөрийн улсын ПАВИЛЬОН ажиллуулж, Монгол орны байгаль хамгааллын сайн туршлага, COP17 хурлын хамтын ажиллагааг өргөжүүлж буйгаараа онцлог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18