Д.Энхтүвшин: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх бичиг огцруулах болон өөрчлөгдөөгүй

O.Аззаяа
2025/10/09

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх бичигт Д.Энхтүвшин нарын гишүүд гарын үсэг цуглуулж эхлээд буй. Одоогийн байдлаар 70 орчим гишүүд гарын үсэг зурна гэдгээ илэрхийлээд байгаа гэж мэдэгдсэн ч зарим гишүүд хөдөө яваа гэх шалтгаанаар зурж амжаагүй байгаа гэлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс тодрууллаа. Тэрбээр, "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх бичиг огцруулах болон өөрчлөгдөөгүй, гишүүд хөдөө гадаа яваад байна. Одоогоор 70 гаруй гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн, өнөө маргаашдаа өргөн барина. Уг бичгийг хүлээж авахгүй байх гэх яриа гишүүдийн хооронд гарсан байна. Залуу хүн учраас улс төрийн карьерын хувьд хол зам байгаа. Нэг хэвлэлийн хурал хийгээд ямар ч асуудлыг батлахгүй тул хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь зөв. Урт замд чинь маш том тэмдэг, малгай болно алга болгохгүй бол наанадаж улс төрчийнхөө хувьд цаанадаж улс төрийн нам бүр цаашлаад улсын эрх ашгийн хувьд тээг болно. Тиймээс энэ асуудлыг цэвэрлээч гэх нөхөрсөг ёс зүйн шахалтад оруулж энэхүү шаардлагыг тавьж байна. Бүх зүйлийг хуулиар зохицуулах боломжгүй. Ёс зүйн зарим хэм хэмжээг хуульчилсан байгаа юм. Хууль дүрэм гэхээсээ илүү ёс зүйн шаардлагыг тавьж байна. Гарын үсэг цуглуулчихаад өөр бичиг болгосон зүйл байхгүй. Засгийн газрыг огцруулах бичиг дээр би гарын үсэг зураагүй. Засаг байгуулагдаад маш олон өөрчлөгдөх замын эхлэл харагдаж байна. Огцруулах бичиг надад ирээгүй. Ирвэл зурахгүй гэж бодож байна. Зурахын тулд эхлээд намын даргын асуудлыг шийдэх ёстой. Дараа нь Ерөнхий сайдын асуудлыг ярихгүй бол болохгүй. Ийм өөрчлөлт, бужигнаан иргэдийн амьдралд нийцэхгүй" гэсэн юм. 



2
angry
0
care
4
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18