Ж.Чинбүрэн: Таны уудаг эм аль эмийн санд, ямар үнэтэй худалдаалагдаж байгааг хянах боломж бүрдлээ

Ж.Булганаа
2025/10/08

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцууллаа. Энэ систем нь 2605 эмийн сан, Монгол Улсын бүртгэлтэй эмийн жагсаалтад идэвхтэй худалдаалагдаж буй 2565 эмийн үнийн мэдээллийг газар зүйн байршлаар иргэнд ил тод харуулах юм.  Вэб сайтад нэвтрэхэд, хүмүүсийн өргөн хэрэглэдэг хоол шингээх зориулалттай "Мезимфорте" эмийг хэрэглэх заавар, хориглох зүйлс болон аль эмийн санд, ямар үнээр худалдаж байгааг харж болно. 

Системээс харахад одоогийн байдлаар Монгол Улс даяар 530 эмийн санд "Мезимфорте" худалдаалж байна.  Үүнээс Улаанбаатар хотыг шүүхэд эмийн үнэ харагдана. “Идэр угалз хайрхан” эмийн санд хамгийн хямд буюу нэг хайрцаг нь 7280 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгвэл “Гүн ам” эмийн санд хамгийн үнэтэй буюу 11 мянган төгрөгөөр худалдаж байна. Энэ эмийн сангийн байршлыг харахад хотын төвөөс зайтай буюу Сонгинохайрхан дүүрэгт байх жишээтэй.  Эмийн үнийн өсөлтөөс гадна эмийг эмийн сангууд ямар үнээр борлуулж байгааг иргэн та өөрөө хянах боломж бүрдэж байна. Эмийн үнэ өндөр байгааг иргэд шүүмжилдэг. Төрөөс эмийн үнийг зохицуулах гэж оролдсон, хувийн бизнес учир үр дүнд хүрээгүй. Улаанбаатар хотод 386 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.

Нэгдсэн системийг нэвтрүүлснээр иргэд өөрийн хэрэглэх эмийг ямар эмийн санд, хэдээр худалдаж байгаа мэдээллийг цаг тутамд авах боломжийг бүрдүүлж байна. Жишээлбэл, Ханиадны "Терафлю" гэж эм зарим эмийн санд 9000, заримд нь 11 мянган төгрөгөөр зарагдаж байна. Үүнийг иргэн системээс хараад аль эмийн сангаас авахаа шийднэ. Эмийн сангууд ч энэ мэдээллийг харах тул ямар үнээр борлуулахаа бодох болно. Энэ бол зах зээлийн зарчим юм. Системийн хөгжүүлэлт үргэлжилж байна. Дараагийн шатны ажил нь улсын хилээр орсон бүх эм болон эмнэлгийн хэрэгслийг бүртгэнэ. Эмийн хугацаа хэзээ дуусахыг мөн нэгдсэн системээр мэдээлнэ гэлээ.


4
angry
0
care
11
haha
25
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18