Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаснаа танилцуулсан. Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Г.Занданшатартай өглөө нь гар бариад, инээгээд зөрсөн ч өдөр нь мэдэгдэл хийсэн. Ард түмэнтэйгээ адил гайхсан. Эр хүний хувьд хударгагүй л үйлдэл хийсэн" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна