Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинэчилж байна

O.Аззаяа
2025/10/06

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2025 онд 22 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн барьж байна. 19.4 мянган ам.метр талбайд явган замыг засаж шинэчилж, 10 байршилд дулаан автобусны зогсоол, 17.8 мянган ам.метр талбайд автомашины зогсоол барьж байна. Долоон байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, 411 гудамж, 3938 айл өрхийн хаягийг шинэчиллээ. Мөн зургаан байршилд авто замын бүтээн байгуулалт, дөрвөн байршилд зөөврийн усан сан, хоёр байршилд үерийн далан, есөн байршилд цахилгаан хүчдэл нэмэгдүүлэх, хоёр байршилд инженерийн байгууламжийн ажлууд хийж байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийт 176 нэгж талбарын 72.8 мянган ам.метр талбайд газар чөлөөлөлт хийж байна. Жишээлбэл, 4 дүгээр хороонд гэр хорооллыг орон сууцжуулах ажилд 58 нэгж талбар, гэр хорооллын иргэдийн үерийн усыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх ажилд 35 нэгж талбар, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд 39 нэгж талбар, сургууль, цэцэрлэгийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 12 нэгж талбарыг чөлөөлж байна. Мөн явган хүний орц гарц чөлөөлөх, үерийн хамгаалалтын далан суваг, авто замын нөлөөлөлд өртсөн газруудад газар чөлөөлөлт хийгдэж байгаа” гэв.

Ө.Сумъяабаатар: НЗД-аас хороодод хуваарилсан 50 сая төгрөгөөр 69 байршилд тохижилтын ажил хийж байна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Нийслэлийн Засаг даргаас хороодод хуваарилсан 50 сая төгрөгөөр Баянгол дүүргийн 28 байршилд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, 20 байршилд явган замын ажил, 17 байршилд орчны аюулгүй байдлыг хангах, дөрвөн байршилд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг тус тус хийж байна. Энэ мэт нийт 69 байршилд хийж буй тохижилтын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Баянгол дүүргийн хэмжээнд 29.500 ам.метр авто замын нөхөөс, зургаан байршилд 300 ам.метр чулуун замын нөхөөс хийсэн. Явган замын хуучин хавтан ашиглаад дүүргийн хэмжээнд 61 байршилд 3500 ам.метр явган хүний замын нөхөөс хийсэн.

Ногоон байгууламжийн арчилгааны чиглэлээр тухайд 10.600 ам.метр талбайд ургамлан хашлага, цэцгэн байгууламжууд, 9000 ширхэг мод хэлбэржүүлэлт хийж, 2800 урт метр ногоон байгууламжийн хайс сэргээсэн. Нийт 34 байршилд 350  ширхэг гацуур, 11.117 ширхэг мод, бут, сөөг тарьсан. 11 мянган ам.метр талбайд зүлэгжүүлэлт хийсэн 2025 оны намрын мод тарилтаар СӨХ, хороод, хот нийтийн байгууллагууд хамтран 1100 орчим мод тарьсан” гэлээ.

М.Алтангэрэл: Энэ жил 9277 нохой, муурны тоо толгойг бууруулан ажилласан

Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл “Сүхбаатар дүүргийн нийт 7 хорооны 16 байршилд 1878.8 ам.метр явган хүний зам,

9 хорооны есөн байршилд 1962 ам.метр тохижилтын талбай,

8 хорооны есөн байршилд 3100.8 ам.метр зөөлөвч резин,

2 хорооны гурван байршилд 250 ам.метр сул шороон талбай тохижуулах,

2 хорооны дөрвөн байршилд 230 метр үерийн усны хамгаалалтын хайс, гүүр засварлах ажлыг хийж байна .

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 222 байршлын 1,252,6244 ам.метр талбайн цэвэрлэгээг гэрээний дагуу дөрвөн байгууллага гүйцэтгэдэг. Дүүргийн нутаг дэвсгэр дээрх эзэнгүй нохой муурны тоог бууруулах ажлыг “Их булаг” ТҮХК хийж, энэ жил 9277 нохой, муурны тоо толгойг бууруулан ажилласан” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 16 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 16 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 18 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр