С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвар гарган Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амь насыг аварлаа

O.Аззаяа
2025/10/02

БНӨСУ-д НҮБ-аас явуулж буй UNMISS ажиллагааны Хүчний штабын эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвар гарган Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амь насыг аварлаа.

                                   

Тодруулбал хумхаа өвчнөөр өвчилсөн Энэтхэгийн энхийг сахиулагчийн биеийн байдал огцом хүндэрч дотуур цус алдан шоконд орж, амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүсэн 3 дугаар шатны эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх шаардлага гарсан байна.Гэвч өвчтөний биеийн байдал болон тээвэрлэлт хийх цаг хугацааны боломжгүй амь насны эрсдэлтэй байдалд байсан тул хурандаа С.Нэргүй 2 дугаар шатны эмнэлэгтээ яаралтай хагалгаа хийх шийдвэр гарган өөрөө хагалгааг удирдахын зэрэгцээ мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллажээ.Өвчтөний дэлүү бүтэн задарч, идэвхтэй цус алдалт явагдаж байсан тул дэлүү авах, тайрах мэс заслыг өндөр түвшинд яаралтай хийж, 4 литр цус сэлбэснээр үхлийн аюулыг зайлуулж чадсан байна.Гурав, дөрөвдүгээр шатны өндөр зэрэглэлийн эмнэлэгт хийгдэх зааллттай маш хүнд төрлийн хагалгааг 2 дугаар шатны эмнэлэгт хийх шийдвэр гарган, хагалгааг удирдаж, гар бие оролцон цэргийн эмч хүний мэргэжлийн өндөр ур чадвар гарган хүний амь нас аварсан хурандаа С.Нэргүйд НҮБ-ын тусгай төлөөлөгчийн орлогч дарга болон Энэтхэгийн үндэсний ахлах төлөөлөгч, цэргийн багийн захирагч, удирдлагуудаас талархал илэрхийлж, Цэргийн хүчний командлагч өөрийн биеэр хүрэлцэн ирж баяр хүргэн сайшаажээ.


0
angry
2
care
0
haha
6
liked
9
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18