Н.Номтойбаяр: Г.Занданшатар нүүрсний хулгайг мэдэхийн дээдээр мэдэх албан тушаал хашиж байсан

O.Аззаяа
2025/10/01

Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулга авлаа. Тэрбээр, "Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгох, чөлөөлөх  асуудал бүрэн нээлттэй байгаа. Гэхдээ  хуулийн хүрээнд зохицуулах ёстой.  Өрөөнд сууж байгаад шийдэх асуудал биш. Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор солих гэж буйгаа хэлсэн. Нэг талдаа зөв ч улс төрийн эрх мэдлийн өрсөлдөөн болж байгаа үед энэ асуудал яагаад хөндөгдөөд байгаа вэ? Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Нүүрсний болон Хөгжлийн банкны сонсголыг удирдаж ажилласан. Нүүрсний хулгайг хамгийн сайн мэдэх албан тушаал хашиж байсан. Яагаад гэнэт өчигдөр мэдэх болов? Энэ бол худлаа зүйл. Надад байгаа мэдээллээр нүүрсний хулгайгаар ял аваад байгаа Т. Аюурсайхан, Б. Ганхуяг нар ч ганц энэ асуудлаас болоод байгаа биш юм шиг байгаа юм. Юу болсон бүгдийг задалж үзэх хэрэгтэй. Улс төрийн өрсөлдөөн болонгуут хэн нэгнийг нүүрсний хулгайгч болгож цоллодог. Өмнөх 76 гишүүний үед МАН 62 суудалтай байсан.  Одоо 126 гишүүний хувьд улс төрийн эрх мэдэлд хяналт тавих баланс харьцангуй тэнцвэржиж эхэлсэн. Авилгатай тэмцэнэ гэвэл МАН-тай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудлыг  зөвхөн хавтсыг үзүүлчихээд хааж байна. Одоо хавтсыг нь нээж хуудас бүрийг нь үзмээр байна. Нүүрсний сонсголын үед гарсан мэдээ материалууд мэдэх эрхийг хангаж чадсан уу, эсвэл түүнийг ашиглаж хэн нэгэн рүү онилсон эсэхийг мэдмээр байна. Надад байгаа мэдээллээр 31 гэрээг улсын нууцад авсан, бүгдийг нь үзмээр байна" гэсэн юм. 


0
angry
0
care
4
haha
29
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18