УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг хүлээн авч уулзлаа

O.Аззаяа
2025/10/01

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНПУ-ын Сеймийн гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг өнөөдөр (2025.09.30) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлдэг бөгөөд Польш Улсыг манай улсын чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш гэж үздэг гэдгийг тодотголоо. Дэлхий дахин, бүс нутагт хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдал үргэлжилж, олон улсын харилцаа ээдрээтэй цаг үеийг туулж буй энэ үед манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөсөөр байна. Үүнд хууль тогтоох дээд байгууллага парламент хоорондын харилцаа онцгой байр суурь эзэлж, чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

БНПУ-ын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцагийн зүгээс Польш, Монголын парламентын найрамдлын бүлгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр хөгжиж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Хоёр орны худалдааны эргэлт 90 сая ам.долларт хүрсэн бөгөөд Польш Улсаас Монгол Улс руу хийж буй экспорт нь Европын орнууд дунд 3 дугаарт, дэлхийн улс орнуудаас 11 дүгээрт эрэмбэлэгдэж буйг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, цаашид худалдаа, эдийн засаг, инновац, технологийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв.

Энэ онд Монгол Улс, Польш Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18