"Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилж, чөлөөлж, огцруулна"

Ж.Булганаа
2025/09/30

Үндсэн хуулийн 39.4-т "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө" гэж заасан байдаг. Мөн Засгийн газрын тухай хуулийн 23.2-т "Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана" гэж заажээ.

Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл хийж, Хууль зүйн сайдаар Б.Энхбаярыг томилж буйг танилцууллаа. Энэ талаар Засгийн газрын зарим сайд нараас тодруулахад, "Мэдээгүй"  гэх хариултыг өгч байна. Энэ талаар зарим байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хууль зүйн сайдыг томилж өөрчилснөөр хэргийн хувь заяа шийдэгдэж байна гэдэг ойлголт нь хуулийн байгууллагад асар хортой. 

"Хууль зүйн сайдыг томилж өөрчилснөөр хэргийн хувь заяа шийдэгдэж байна гэдэг ойлголт нь хуулийн байгууллагад асар хортой. Иргэд төрийн эрх мэдлийн байгууллага, шүүхийн байгууллагад итгэх итгэлийн асуудал яригдана. Хэргээ шийдүүлэх гэж буй жирийн иргэний ч итгэл алдагдана. Энэ бол асар том хямрал, эргэж нэг харах боловуу гэж найдаж байна. Хэдийгээр улс төрийн маргаан байгаа ч гэсэн хил хязгаар, дүрэм журам байх ёстой. Ялангуяа үндсэн хуулиндаа захирагдах ёстой. Бид үндсэн хуулиа уландаа гишгэж болохгүй"

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Юун хууль засаглах, “Хүн л засагладаг юм! Харцгаа та нар!”гээд ил тод хашгирчихлаа

"Бүх ард түмний нүдэн дээр ХОНГИЛынхоо харуулыг заналтайгаар сольж үзүүллээ. Юун хууль засаглах, “Хүн л засагладаг юм! Харцгаа та нар!”гээд ил тод хашгирчихлаа. Хоёрдугаарт, Авлига хулгайтай ингэж тэмцэхгүй. Үүнийг бүх юм болсны дараа жонгинох, гонгинох, өс зангиадах гэнэ"


5
angry
0
care
6
haha
10
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18