НЭМҮТ:Жилд 4300 хүн тамхины хэрэглээнээс болж нас барж байна

O.Аззаяа
2025/09/29

2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ хамтран Тамхины хяналтын бодлогын хэлэлцүүлгийг олон талыг оролцуулан зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн онцлог нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан 76 гишүүний хамтаар санаачлан УИХ-д өргөн барьсан Тамхины хяналтын тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор тамхины хяналтын бодлогын арга хэмжээнүүдийн талаар оролцогчид хэлэлцэж, санал солилцов. Тамхины хэрэглээ нь Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Жил бүр тамхины хэрэглээтэй холбоотой 4 300 орчим нас баралт Монгол Улсад тохиолдож байгаа нь нийт нас баралтын 17%-ийг эзэлж байна. Түүнчлэн тамхины хэрэглээ нь эрүүл мэндийн тогтолцоо, өрх гэр бүл болон улсын эдийн засагт хүнд дарамт учруулдаг. Харамсалтай нь электрон тамхины хэрэглээ хүүхэд, залуучуудын дунд асар хурдтай нэмэгдэж байна. 2023 онд 13-17 насны сурагчдын дунд электрон тамхины хэрэглээний тархалт 24.8%-тай гэж гарсан нь 2019 оныхоос даруй 7 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Асар хүчтэй зар сурталчилгаа, олон янзын амтны урхи, хор хөнөөл болон аюулгүй байдлын талаарх ташаа ойлголтууд нь электрон тамхины хэрэглээг ихэсгэж, никотинд донтсон шинэ үе бий болгохоор заналхийлж байна. Хүүхэд, залуучуудаа энэ хорт зуршлаас хамгаалах, бүх төрлийн тамхины хэрэглээг нийт хүн амын дунд бууруулах зорилгоор тамхины татварыг жил тутам нэмэгдүүлэх, электрон тамхийг хуульчлах, амт үнэрийг хориглох, тамхийг ил байршуулж худалдаалахыг хориглох, тамхины онцгой албан татварын 50%-ийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх, тамхины савлагаан дээрх эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг Тамхины хяналтын тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулсныг ДЭМБ сайшаан дэмжиж байна. Хуулийн төсөлтэй танилцах: https://d.parliament.mn/.../da9e36ab-5594-4532-8129....

Ялангуяа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасан тамхины татварыг 2030 он хүртэл жил тутам нэмэгдүүлэх хэм, хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмж болох тамхины татварыг хэрэглээнд нөлөөлөхүйцээр, үечлэлтэйгээр нэмэгдүүлэх, тамхины татварын хэмжээ нь хамгийн багадаа тамхины жижиглэнгийн үнийн 75%-иас багагүй байх зөвлөмжийн дагуу тооцоологдсоныг ДЭМБ сайшаан дэмжиж байна. Тамхины татварыг нэмэгдүүлэх нь хүн амын дундах тамхины хэрэглээг бууруулах, ялангуяа хүүхэд, залуучуудын дундах тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр нөлөөтэй, зардал багатай арга хэмжээ юм. Бид хамтдаа хүүхэд, залуучуудаа тамхи хэрэглэх хорт зуршлаас хамгаалж, нийт хүн амын дундах сэргийлж болох нас баралтыг бууруулж, улмаар тамхинаас ангид Монгол Улсын ирээдүй хойч үеийг бий болгож чадна.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 16 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 16 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 18 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр