Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна

O.Аззаяа
2025/09/29

Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нийслэлд ус үерийн хохирол өргөн хүрээг хамарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хотын дэд бүтцэд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй тул үерийн хамгаалалт, хөрсний усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон.

Иймд “Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах” төслийг хэрэгжүүлэх хүрээнд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөсөн.

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 9 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр болж, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний баримт бичиг боловсруулах ажлын даалгаварыг батлаад буй. Энэхүү төслийг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал, Багц -1 ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх бол Багц-2 ажлын хүрээнд бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх юм. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах гүйцэтгэгчээр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ шалгарч, Дэлхийн банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Одоогоор эхлэлийн тайланг засварлаж дуусган, Захиалагч болон Дэлхийн банкинд хүргүүлж, санал зөвлөмж авсан байна. Ирсэн саналуудыг тусган эхлэлийн болон дундын тайланг Захиалагчид хүргүүлэхээр  ажиллаж байгаа аж.

Төслийн хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах төв магистраль шугам баригдана.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18