МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаар Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 48 гишүүнийг томиллоо. Үүний араас намын даргын илтгэл, санал асуулт явагдаж, намын даргын сонгуулийг эхлүүлсэн. Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 14.3 хувийн санал авсан байдаг. Ийнхүү хоёр дахь шатны санал хураалтыг явуулах гэсэн боловч нэр дэвшигч Г.Занданшатар бойкот хийж, өөрийг нь дэмжсэн хүмүүсийг дараачийн шатны санал хураалтад оролцуулахгүйгээр хуралдаанаас явуулсан байна. Ингээд тухайн хүмүүс нэгэнт санал хураалтад оролцохооргүй явсан тул Бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцоод 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ялалт байгуулж, МАН-ын даргаар сонгогдлоо. Мөн уг хурлаас МАН-ын Их хурлын товыг ирэх арваннэгдүгээр сарын 15-нд хийхээр товлолоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна