Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй учраас АТГ-ыг залруулга хийх хүсэлт гаргасан

Ж.Булганаа
2025/09/27

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэг өөрийн үйлчлүүлэгчид нь хамаатуулсан хэргийн талаарх мэдэгдлийг хийлээ. Тэрбээр ”Би өмгөөлөгчийн хувьд хэрэг эцэслэгдээгүй байхад ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Харин АТГ-ынхны зүгээс нийтэд мэдээлсэн буюу өөрсдийнх нь өгсөн мэдээлэлтэй холбогдуулаад хэлэхэд миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний хурууны дардас олдоогүй. Энэ талаар тайлбар, залруулга хийж өгөх хүсэлтийг АТГ-т тавьсан. Миний цахим хуудсаараа дамжуулсан мэдээлэл бол АТГ-ынхны өөрсдийнх нь нийтэд өгсөн мэдээллийнх нь түвшинд байгаа. Харин АТГ-аас Өмгөөлөгчдийн холбоонд “МАН-ын Удирдах зөвлөлийн болон Бага хурлын гишүүний хувьд Ц.Чулуунзагдад өмгөөлөл үзүүлж байна” гэсэн утгатай мэдэгдэл хүргүүлснийг өнөө өглөө мэдээллийн сайтаас олж харлаа. Өмгөөлөгчдийн холбооноос одоогоор энэ талаар надад мэдэгдсэн зүйлгүй байна. Энэ бол хууль зөрчсөн процесс биш. Өмгөөллийн тухай хуулийн 1.13-т Улс төрийн намын орон тооны ажилтан байхыг хориглосон байдаг. Намын Удирдах зөвлөлийн болон Бага хурлын гишүүн бол орон тооны бус ажил. Тиймээс энд хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нас барсан ХБНГУ-ын иргэншилтэй Н.Хасбаатарт задлан шинжилгээ хийхэд биед ил харагдах гэмтэл шарх тогтоогдоогүй, биеэс химийн болон биологийн хорт бодис, архи согтууруулах ундааны зүйл илрээгүй. Зүрх, судас хатуурах, архаг панкреатит архаг өвчтэй, дээрх өвчний улмаас нас барсан болохыг тогтоожээ. Амь хохирогч иргэний эхнэр хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгсөн бөгөөд санал хүсэлт, гомдол гаргаагүй байна. Тиймээс цагдаагийн газраас хэрэг бүртгэлт нээхээс татгалзжээ.


1
angry
0
care
3
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18