МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хурал дээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын даргаас буух өргөдлөө өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ. "Хурал үргэлжилж байгаа бөгөөд Бага хурлын төлөөлөгчдийг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцэж байна. Намын даргын асуудал хараахан яригдаж эхлээгүй, намын дарга өргөдлөө өгч байж асуудал яригдана" гэв.
МАН-ын Бага хурал 428 төлөөлөгчөөс 80 гаруй хувийн ирцтэй үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна