МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хурал нийт 428 гишүүнтэй бөгөөд эдгээр нь 21 аймаг, есөн дүүргийн МАН-ын хорооны төлөөлөгчдөөс бүрддэг. Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадсан нэр дэвшигч МАН-ын дарга болох юм. Бага хурлын гишүүдийнхээ дийлэнх олонхын саналыг авч чадаагүй бол МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулж, шийдвэрлэх дүрмийн зохицуулалттай. Намын их хурлыг бага хурлаас хойш 45 хоногт багтаан зарлахаар хуульчилжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна