МАН-ын Бага хуралд оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн Г. Лувсанжамцаас намын даргын сонгуультай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр, "МАН-д хагарал байна. Намын даргыг шийдэх хурлаа ил тод нээлттэй явуулах хэрэгтэй. МАН-ын дотоод ардчиллыг олон нийтэд үзүүлээсэй гэж хүсэж байна. МАН миний төсөөлж байснаас илүү дотоод ардчилалтай нам санагдаж байна. Нээлттэй шууд дамжуулсан мэтгэлцээнтэй байгаасай гэж бодож байна. Намын гишүүдийн хуваагдал нь хэн илүү харлуулах вэ гэдэг дээр яваад байна. Шийдэл яриасай" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна