Д.Амарбаясгалан: Д.Амарбаясгаланд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүд дээр хавтаст хэрэг нээх гэж үзсэн

Ж.Булганаа
2025/09/25

Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байна. Улс төрийн нөхцөл байдлын талаар тэрбээр ноцтой мэдэгдлүүдийг хийж байна. Энэ үеэр түүний хэлсэн үгнүүдээс ишлэвэл, 


Асуудал байвал надтай ярь. Ямар ч сэжүүргүйгээр хүнийг барьж хорьчхоод чи Амарбаясгалантай ямар холбоотой юм гэж эрүүдэн шүүх хэрэггүй. АТГ надтай ярь


Ерөнхий сайд Г.Занданшатар энэ Ерөнхийлөгч чинь бүрэн эрхээ дахин сунгах гээд байна гэж Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайд байхад хов хэлээд явж байсан хүн шүү дээ


Ц.Чулуунзагдыг барьж хориод намайг айлгана гэж бодсон. Би ийм зүйлд айж зогсдог улстөрч биш. Надад илүү том зориг, зорилго бий
Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нарын хүмүүс хов зөөж, хутган үймүүлж, намаа хагаралдуулж голоо зогоож байна
Г.Занданшатар "МАН хос даргатай больё" гэдэг санал тавьж байсан. Хоёулaa суугаад шийдвэр гаргадаг байж болохгүй гээд би эсэргүүцсэн
Төрийн нууц хадгалах ямар ч үүрэггүй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "Төрийн нууц хадгалсан" гэж ялласан. Бид ямар нийгэмд амьдраад байна вэ
Би Б.Энхбаярыг Электорат эвслээс нэр дэвших гээд явж байхад нь намаас нэр дэвшүүлж байсан. Цаанаас том даалгавартай надтай муудаж байгаа байх
Д.Амарбаясгаланд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүд дээр хавтаст хэрэг нээх гэж үзсэн. Ийм дарамт үзүүлэх бол тултлаа үзнэ гэдгийг би Я.Содбаатарт хэлсэн
Би хүнээрээ байж найзласан найздаа ядаж муу хэлүүлэхгүй амьдрахсан гэж боддог. Тэр ч утгаар би Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэтэй өнөөдөр ч маргааш ч хамт гэж хэлсэн. Улс төрийн хувьд бидэнд санал зөрдөг зүйл бий
Сэтгүүлчид бүгд айдастай байна. Дарамтанд байгаа талаар олон сэтгүүлч надад хандсан




2
angry
0
care
4
haha
3
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18