"Халзан бүрэгтэй" орд газрын асуудлаарх хяналтын сонсголд иргэдийн төлөөлөл 126 хүн оролцож байна

Ж.Булганаа
2025/09/23

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр болж байна.  Ерөнхий хяналтын сонсгол 10 цаг 30 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэй эхэллээ. 

Өнөөдрийн сонсгол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөөрөө ач холбогдолтойг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн.

Ерөнхий хяналтын сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 126 хүн ирсэн байв. Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутгийн иргэдийг төлөөлж 50, Ховд аймгийн холбогдох төрийн байгууллага, иргэдийг төлөөлж 15, нийт 65 хүн тус аймгаас хүрэлцэн ирж, сонсголд оролцлоо.


Сонсголын илтгэл, дүгнэлтийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Газрын ховор элементийн судалгаа, эрх зүйн орчин” сэдэвт илтгэлээ танилцуулсан. Тэрбээр газрын ховор элементүүд нь нарны зай хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, хайбрид машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог гээд газрын ховор элемент түгээмэл тархацтай биш төвлөрсөн тогтсон орд дээрээ ч сарнисан байдаг учраас ховор гэж нэрлэгддэг гэж байлаа.


Монгол Улс газрын ховор элементийг ашиглах талаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна гэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэж тусгасан байна.


Монгол Улсын газрын ховор элементийн нөөцийн талаарх мэдээлийг доорх хүснэгтээс харна уу.

Илтгэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаашид газрын ховор элементийн талаар дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглаж буй ордуудын баяжмалын хаягдлыг шинжлэх, хил залгаа газрын ховор элементийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судлахаар тусгасан байв. Мөн газрын ховор элементийн  зургаан ордод технологийн шийдэл, хөрөнгө оруулалт татахад дэмжих, олон улсаас туршлага судлах, БНСУ-Монгол Улсын хамтарсан ховор металлын судалгааны төв  байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дүгнэсэн байлаа.

“Халзан бүрэгтэй” ордын талаар өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон талаарх дүгнэлт, танилцуулгыг шинжээч Х.Лхагвабаатар танилцуулав. Тус илтгэлд ордын судлагдсан байдал, бусад ордуудтай харьцуулсан судалгаа, аж ахуйн нэгжийн мэдээлэл, олборлолт баяжуулалтын талаар хөндсөн юм. Тухайлбал, тус орд таван  аймгийн нутагт,  зургаан ерөнхий орд газрыг хамарсан. Үүнээс нэг нь шороон орд,  үлдсэн нь үндсэн орд гээд хүнд, хөнгөн хоёр элементийг агуулснаараа  онцлогтойг шинжээч онцлов. Мөн “Халзан бүрэгтэй” ордын талаар 1987 оноос судалгааны ажил нь эхэлсэн байна.  Хуучнаар Монгол Зөвлөлтийн эрдэм шинжилгээний экспедиц хээрийн судалгааг хийж, газрын ховор элементийн хүдэржилт байгааг тодорхойлсон бол дараа нь зураглалын ажил хийж, нэгж талбайнуудыг ялгаж өгсөнийг дурдав. Олборлолт, баяжуулалтын талаар доорх зурагнаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.



Үргэлжлүүлэн шинжээч Т.Аззаяа “Газрын ховор элемент: Хүдэр, Баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт”-ийг танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ, газрын ховор элемент нь ховор гэгдэг ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан, баяжуулах, боловсруулахад нарийн технологи шаардана гэж байлаа. “Халзан бүрэгтэй” ордын үйлдвэрийн ач холбогдолтой хэмжээгээр  Zr, Nb,  газрын ховор элементүүд агуулсан, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг эрдсүүдээс бүрдсэн тул баяжуулах технологийн судалгааг нарийвчлан хийж, зохистой горимыг тогтоох шаардлагатай гэв. Цаашлаад зөвхөн газрын ховор элемент бус бусад үйлдвэрийн ач холбогдолтой элементүүдийг гарган авахад анхаарах, баяжмал болон хаягдал дахь U, Th-ийн тархалтыг тогтоох шаардлагатай талаар илтгэлд дурдсан байлаа.   


Дараа нь “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бүс нутгийн нийгмийн нөлөөлөл”-ийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх танилцуулсан. Тэрбээр мэдээлэлдээ, газрын ховор элементийн ордыг ил аргаар ашиглах төслийн талаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэнийг дурдлаа. Тодруулбал, төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг тооцож, нийлбэр үнэлгээг гарган уг төслийг экологи, эдийн засгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэх, орд газрын гадаргын болон газрын доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох технологитой уялдуулан нарийвчлан судалж, эрх бүхий байгууллагаар усны нөөцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байв.


Мөн газрын ховор элемент олборлох, төслийн бүрэлдэхүүн хэсгээс ялгарах бохирдлын хэмжээ, түүний тархалт, нөлөөллийг хүрээг тодорхойлж, зураглал гаргах, бүтээгдэхүүн тээвэрлэх авто замыг холбогдох шаардлагад нийцүүлэх асуудлыг тайланд нарийвчлан тусгах, уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөлтийг хийх, ажлын тайланг төсөл хэрэгжих багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг тайланд хавсаргах талаар чиглэл болгосон байна.


Төсөл хэрэгжүүлэгч байгууллага тайланг мэргэжлийн зөвлөлд хүргүүлжээ. Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийсэн, усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нарийвчлан тодорхойлох, усны чанарын судалгаа хийх, мэдээлэл зөрүүтэй, мониторингийн цэг тодорхойгүй, судалгаа хангалтгүй хийгдсэн гэсэн үндэслэлээр төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг буцаахаар шийдвэрлэснийг илтгэгч онцлон тэмдэглэсэн.


Сонсгол “Халзан бүрэгтэй” орд ашиглалтаас үүдэх байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаарх шинжээчийн дүгнэлтийг шинжээч Н.Наранцэцэг танилцуулгаар үргэлжилсэн. Тус илтгэлд байгаль орчны чиглэлээр хийсэн ажил, төслийн явц, болзошгүй сөрөг нөлөөллийн үнэлгээ, агаар, ус, хөрс, орчны дуу чимээ, цацраг чанарын хяналт, шинжилгээний үр дүн, Ховд аймгийн Мянгад сумын хүн амын эрүүл мэндийн байдал, малын эрүүл мэндийн үнэлгээ, төслийн ерөнхий мэдээлэл, ач холбогдлын талаар хөндсөн байв. Тухайлбал, төслийн стратеги, санхүү, бусад ач холбодлын талаар илтгэлд  тодорхой дурдсан байлаа.

Үүгээр сонсгол түр завсарласан бөгөөд үргэлжлүүлэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн санал үгийг  сонсохоор боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгав 19 минутын өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 25 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 17 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 17 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 18 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 19 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 19 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 20 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 21 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 21 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр