Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо

Ж.Булганаа
2025/09/23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок нар өндөр түвшний хуралдааныг нээн үг хэлж, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад НҮБ-ын гүйцэтгэж буй үүрэг, улс орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.

Түүнчлэн төр, нийгмийн зүтгэлтнүүд НҮБ-ын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил болон хүний эрхийн асуудлаарх үүргийн талаар дүгнэлт хийн санал бодлоо хуваалцав.

НҮБ нь 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд 2024 оны байдлаар дэлхийн 193 орон нэгдээд байна. Манай улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн юм.

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож ирсэн.

Тухайлбал, Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэн батлуулсан. Одоогоор манай улс дараах таван тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна. Үүнд:

  1. “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
  2. “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
  3. “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
  4. “Бичиг үсгийн боловсролын тухай”,
  5. “Ардчиллын боловсролын тухай”.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдрийн тухай” шинэ тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар батлуулсан юм.

НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “НҮБ-80” санаачилгыг дэвшүүлж буйгаа 2025 оны 03 дугаар сард гишүүн улсуудад танилцуулсан.

Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын тавцанд үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдал, санхүүгийн томоохон хямралын улмаас НҮБ-ын төсвийг 30 хүртэлх хувиар бууруулах шаардлага бий болсон бөгөөд энэ сорилтыг даван туулах, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд “НҮБ-80” санаачилга чиглэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 09 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт Нью-Йорк хотноо эхэлнэ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд 154 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18