Б.Түшиг: Залуус ном унших болсноор олон эерэг өөрчлөлтүүд гарна

Ж.Булганаа
Өчигдөр

Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийн хүрээнд  зохион байгуулж буй 38 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна. "Номын баяр"-т өөрийн бүтээлээ танилцуулан оролцож буй Б.Түшигийг бид онцолсон юм. 

Тэрээр номын баярт ирсэн хүмүүсийн 80-90 хувь нь залуучууд байгаа нь бидний ирээдүй гэрэлтэй байна гэдгийг харуулж байна гэсэн юм. Залуучууд эргээд ном уншиж эхэлсэн нь залуусын дэлгэцийн хэрэгцээг багасгахын дээр сэтгэл зүйд ч гэсэн эерэгээр нөлөөлдөг гэдгийг хэллээ. Түүний "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ" ном нь энэ удаагийн номын баяр дээр танилцуулагдаж, худалдан авагчдын гар дээр хүрч байгаа юм. Мэргэжил сонголтын талаар тэрээр, "Өөрийнхөө онцлогийг мэдэхгүйгээр тухайн үед хамгийн их суралцаж байгаа мэргэжлээр суралцах нь их байдаг. Миний үед уул уурхайн мэргэжлийг илүү түлхүү сонирхож байсан үе. Тухайн үед бүгд уул уурхайгаар сурах ёстой ч юм шиг тийм байсан. Одоо бол цаг үе маш өөр болсон. Зарим мэргэжлүүд устаж үгүй болж байхад нөгөө талд шинээр мэргэжлүүд бий болж байх жишээтэй.  Тийм болохоор сайн судалгаа хийгээд, мөн миний номыг уншиж сонирхоод ирээдүйн мэргэжлээ зөв сонгоорой. Тэгвэл ирээдүйд нь их өөрчлөлт гарах боломжтой шүү" гэж залуус дүү нартаа хандаж хэлсэн юм. 




1
angry
5
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18