Ц.Чулуунзагдын өмгөөлөгч худал мэдээлэл няцаалт өгөх мэдэгдэл гаргажээ

Ж.Булганаа
2025/09/20

МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг цагдан хорьсонтой холбоотойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг хариу мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, 

"Манай үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр их хэмжээний ор үндэслэлгүй, илт худал мэдээлэллийг тарааж түүний нэр төрийг гутаах, нийгэмд яллах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Өмгөөлөгчөөр нь ажиллаж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийн өмнө цагдан хорих үндэслэл болсон холбогдох материалтай бүрэн танилцсаны хувьд дараах илт худал мэдээллийг үүгээр няцаалт хийж байна. 

"Админерал" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан БНХАУ-ын иргэн н.Хасбаатарын ар гэрийн гомдлоор  хэрэг үүсгэн хойшлуулшгүй арга хэмжээ авч саатуулсан гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй бөгөөд тус хэргийн материалд н.Хасбаатарын ар гэрээс ямар нэгэн өргөдөл гомдол гараагүй байна. Түүнчлэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд байрлах Ц.Чулуунзагдын ажлын өрөө гэрт нь хийсэн үзлэг шалгалтаар талийгаач н.Хасбаатартай холбоотой гэх гарын үсгийн дардас олдоогүй бөгөөд хэргийн материалд энэ талаар тэмдэглэл байхгүй. "БНХАУ-ын иргэн н.Хасбаатарын гарын үсэг бүхий дардас Ц.Чулуунзагдын ажлын байрнаас олдсон ба хуурамч  баримт, бичиг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон" гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй, хуурамч мэдээлэл болно. Ц.Чулуунзагдын талаар илт худал мэдээллийг, их хэмжээний хөрөнгө, хүч зарцуулан зохион байгуулж байгаа нь улс төрийн зорилготой байж магадгүй гэх хардлага төрүүлж байна. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчид та бүхэн худал мэдээлэлд авталгүй мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдлыг нягталж ажиллахыг уриалж байна" гэжээ. May be an image of text




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18