Ө.Шижир: Алдагдалгүй төсөв гэж яриад байсан яг хэвэндээ л байна

Ж.Булганаа
2025/09/20

Улсын Их хурлын чуулганаар хэлэлцсэн асуудлуудаар гишүүд үг хэллээ.  УИХ-ын гишүүн Ө.Шижир,  “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг аманд нь өвс хийсэн ч сэгсэрдэг болчихлоо. Гишүүд нь асуусан болоод сайд нар нь хариулсан болоод дуусна. Өмнө жил алдагдалгүй төсөв гэж яриад байсан яг хэвэндээ л байна. Ер нь манай сайд нар энэ жилээс л яг гоё болно гээд яриад байх юм. Та нар чинь бүгдээрээ л хэд хэдэн засгийн газарт сайд дарга байсан хүмүүс биз дээ өөрсдийгөө танихаа больчихсон юм уу. Энэ байдлаараа явах юм бол хэдэн жилийн дараа Улсын төсвийн орлого түүхий эдийн үнийн уналтаас хамаараад унах юм бол улсын төсөв чинь урсгал зардлаа ч дийлэхээ болино. Юун хөрөнгө оруулалтын зардал. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд сумын Засаг даргын тамгын газар, аймгийн засаг даргын тамгын газар, нэг цэгийн үйлчилгээ, нийгмийн даатгал гэх мэт төрийн 623 ширхэг барилга байгууламж 1.8 их наяд төгрөгөөр баригдсан байна. Энэ чинь эргээд урсгал зардлыг нэмж байгаа юм. Зөвхөн 2026 оны төсөв дээр 5-с дээш жил үргэлжилж байгаа 1 тэрбумаас дээш төгрөгөөр анхны төсөвт өртөг нь өссөн 42 ширхэг барилга, байгууламж байна. Үүний нийт төсөв нь 357 тэрбум төгрөг. Эдгээр барилгуудыг он дамжиж хойшлуулахгүйгээр анхны төсөвт өртгөөр нь барьсан бол бид нар өнөөдөр тэтгэвэрт гарах ахмадуудынхаа мөнгийг ямар ч асуудалгүй өгөх байсан. 

Боловсролын жил гэж зарлаад байгаа бол тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь тэвчээд сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг 100 хувь шийдье. Боловсролын жил болгоно гэчхээд Улаанбаатар хотод байгаа хоёр номын санд ном авах төсөв нь 12.5 сая, аймгуудад 2.5 сая төгрөг төсвөлсөн байна. Ийм боловсролын жил гэж байдаг юм уу. Тэгэхээр би энэ асуудлаар Төсвийн байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гаргана. Мөн замын асуудал хэдэн өдөр яригдлаа. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг байсан бол даргаа дагаж зам нь тавигддаг болсон"

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18