БНХАУ-тай үндэстэн дамнасан гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд хамтран ажиллана

Ж.Булганаа
2025/09/19

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын дотоод хэргийн салбарт хамтран ажиллаж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.  Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд “Дэлхийн Олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцохыг урьж урилга ирүүлсэнд талархлаа илэрхийлээд, энэхүү форум нь дэлхийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны гарц шийдлийг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, бүтээлч яриа, хэлэлцээ өрнүүлэх чухал талбар болсныг тодотголоо. Тэрээр хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжиж, тэр дундаа хууль сахиулах байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа мөн тогтвортой хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.


Талууд “2022-2026 онд Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт үр дүнтэй байгааг харилцан сайшааж, 2026-2030 онд хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг бүхий л түвшинд хамгаалахад чиглэсэн хөтөлбөрийг шинэ агуулгаар баяжуулан шинэчлэн байгуулахаар тохиролцов. Үүнд: 

-хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхгүй байх талаар хоёр улсын хилийн хяналтыг чангатгах;

-мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх, шинжлэх, бүртгэхэд ашигладаг техник, тоног төхөөрөмж, арга зүйн талаар харилцан мэдээлэл, солилцох, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах;

-Цахим орчны буюу кибер гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд хоёр улсын хууль сахиулах байгууллагын харилцан мэдээлэл солилцох түвшинг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэл хийх;

-Хоёр улсын иргэдийн хөрөнгө оруулалтын орчныг хамгаалах хүрээнд залилах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг улам сайжруулах;

-НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын цагдаагийн бүрэлдэхүүн бие даан үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын тусгай зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны хамтын ажиллагааг үргэлжлүүлэх;

-Хууль сахиулах байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдыг БНХАУ-ын хууль сахиулах чиглэлийн сургууль, байгууллагуудад богино болон урт хугацааны мэргэжлийн, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан сургах ажлыг өргөжүүлэх.

Түүнчлэн харьяа байгууллагуудын хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тавьсан санал хүсэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 13 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 13 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 15 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 15 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 15 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 16 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27