​С.Мөнхчулуун: Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн замыг үргэлжлүүлэн барих шаардлагатай байна

Ж.Булганаа
2025/09/19

Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам”-ын үлдэгдэл 479.6км авто замыг үргэлжлүүлэн барих санхүүжилтийг 2026 оны Улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 504.29 км авто замаас 2024-2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 байрлалд нийт 24,6км урт, 53,975.5 тэрбум төгрөг бүхий авто зам баригдаж байна. Гэтэл 2026 оны улсын төсвийн төсөлд энэхүү замыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалт огт тусгагдаагүй байгаа нь одоо хэрэгжиж буй дээрх 24,6 км авто зам эдийн засгийн үр өгөөжгүй, авто замын хөдөлгөөнийг бүрэн нэвтрүүлэх чадвар алдагдаж, замын бэлэн байдал хангагдахгүй 3 өөр газар арав хүрэхгүй км хатуу хучилттай авто зам эхлээд хаягдах нөхцөл үүсч, улсын төсвийн 53,975.5 тэрбум төгрөг үргүй зарцуудлагдах эрсдэл гарах магадлалтай байна. 

Иймд “Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам”-ын үлдэгдэл 479.6км авто замыг үргэлжлүүлэн барих санхүүжилтийг 2026 оны Улсын төсөвт тусгах шаардлагатай байна. Тус авто зам ашиглалтад орсноор Замын-Үүд хилийн боомтоор орж ирэх ачаа бараа, тээврийн эргэлт Улаанбаатар хотоор дамжих шаардлагагүй болж, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгаар дамжин, баруун аймаг чиглэлд зорчих тээврийн зайг 200-400 орчим км дөтлөж, цаг хугацаа, түлш шатахууныг хэмнэж, баруун бүсэд бараа материалын үнэ буурах, иргэдийн худалдан авах чадварт эерэгээр нөлөөлөх зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Иймд Говийн бүсээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд 2026 оны улсын төсөвт хэвтээ тэнхлэгийн замыг үргэлжлүүлэх төсвийг тусгах асуудлыг анхаарч өгнө үү! " гэх байр суурь илэрхийлжээ. 




0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18