Н.Энхбаяр: Хууль бус нүүрсний гэрээ хийсэн Б.Дэлгэрсайхан огцрох ёстой

Б.Нямсүрэн
2025/09/11

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Өчигдөр Б.Дэлгэрсайхан сайдын ярьж байгаа үг, хандлага нь тодорхой илтгэж байна. Би саяхан энэ асуудлыг яриагүй, Засгийн газар огцрохоос өмнө ярьсан юм. Өөртэй нь уулзаж энэ талаар зөвлөе гэж бодсон ч зугтаад уулзаагүй. Тиймээс энэ асуудал хэвээр үлдэж Ерөнхий сайд огцорсон. Зургаадугаар сарын 5-нд луйвар булхайг илчилсэн. Тэр үед Ерөнхий сайд огцроод шинэ Засгийн газар байгуулах асуудал яригдаж байсан учраас хүмүүс үүнд илүү анхаарал хандуулсан. Том луйвар булхайн талаар  цөөн хүмүүс анхаарсан. Цаг хугацаа өнгөрч өмнөх Ерөнхий сайдын огцрох асуудал шийдэгдсэн. Засгийн газар эмхлэн байгуулагдлаа. Бодитой мэдээлэл хүлээж байгаа энэ цагт миний зургаан сард өгсөн мэдээлэл одоо л  хүмүүсийн сонирхлыг татаж байгаа. Энэ нь үнэхээр ноцтой гэрээ. УИХ-д Засгийн газар ийм гэрээ байгуулахаар өргөн барьсан. УИХ Засгийн газрын өргөн барьсан асуудлыг хэлэлцдэг. Их хурлын дарга өөрийн дэргэдэх зөвлөлтэй хамтарч УИХ-аар хэлэлцүүлэх асуудлыг баталж, Их хурлаар оруулж хэлэлцүүлдэг. Зарим асуудал ордоггүй. Их хурлын даргын үзэмж их байдаг. Зарим асуудал гэрлийн хурдаар орон нь бий. Энэ гэрлийн хурдаар орсон асуудлын нэг. Хүмүүсийн анхаарлыг энэ асуудалд хандуулахгүйн тулд найр, наадам, шинэ жилийн цэнгүүн болох үед давхцуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар УИХ-ын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл “Гурвыг цогцоор” гэх худлаа нэр өгч, УИХ-д өргөн барьсан. УИХ үүнийг хэлэлцэж баталсан. Санаатайгаар муу гэрээ байгуулах бололцоо олгосон. Хоёрдугаарт сорчилсон буюу хамгийн сайн нүүрсээ 55 хувь байхаар заалт оруулсан, харин хамгийн хямд нүүрсээ 10 хувьд тооцсон байна. Бид ганц гэрээгээр нийт коксжсон нүүрснийхээ 40 хувийг зарж, 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ мөнгөөр Монгол Улсын эдийн засагт ашигтай төсөл хэрэгжүүлж болох байсан. Бид аль хэдийн дэлхийн хөгжлөөс хоцорсон байж ийм алдагдалтай гэрээ байгуулсан нь цэвэр луйвар юм гэдгийг ард түмэндээ хэлмээр байна. Хоёрдугаарт энэ гэрээг Харбинд байгуулсан нь учиртай. Монголын бүх муу гэрээ гадаадад байгуулагддаг. Гуравдугаарт энэ гэрээг нууцалж байгаа шалтгаан юу вэ.  Нүүрс худалдана гэдэг нууцлах зүйл биш шүү дээ. Үүнийг нууцалж байна гэдэг үүний цаана луйвар байна гэсэн үг. Гэрээг байгуулсан хүмүүс Хятадууд биднийг шахсан мэт зүйл ярьж байна. Гэтэл Хятадууд биднийг шахаагүй нь ойлгомжтой. Хэрэв эрх ашгаа бодоод чамбай гэрээ хийхийг зорьсон бол аргагүй үнэнд гүйцэгдээд Хятад улс бидэнтэй гэрээ байгуулах л байсан. Энэ гэрээг гүйцэтгэсэн буюу цаана нь байгаа хүн ил гарах ёстой. Тэр хүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Б.Дэлгэрсайхан сайд өөрөө би зөвхөн төмөр замтай холбоотой асуудлыг хариуцсан гэж ярьж байна лээ. Тэгэхээр үүний цаана байгаа хүн бол Ц.Туваан. Мөн энэ асар алдагдалтай гэрээг УИХ-д оруулж, баталсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар хуйвалдааны нэг хэсэг. Үүнийг үнэхээр мэдэхгүй, тодруулахгүйгээр УИХ-аар ногоон гэрлээр баталсан нь үүний нотолгоо юм. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, ард түмнийг энэ асуудалд анхааран яаралтай засч, залруулахыг хүсч байна" гэлээ.



0
angry
1
care
0
haha
8
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18