Ж.Чинбүрэн: Тарваган тахлын эсрэг вакциныг сүүлийн жилүүдэд оруулж ирээгүй

Ж.Булганаа
2025/09/10

Засгийн газраас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. 

Нэгдүгээр зэргийн хавьтал 113 иргэнийг хяналтад аваад байна. Мөн Хөвсгөл, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хааж хатуу дэглэм тогтоосон. Сургууль, цэцэрлэг хаагдсан гэсэн үг. Мөн ЗӨСҮТ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн явуулын баг газар дээр нь ажиллаж байна. Хөвсгөл аймгаас өөр аймаг, суманд тарваган тахлын өөр тохиолдол бүртгэгдээгүй байна.

Монгол Улсад тарваган тахлын эсрэг вакциныг зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй анчид, малчид, холбогдох ажилтнуудад хийдэг. Гэвч сүүлийн жилүүдэд вакцин оруулж ирээгүй. Учир нь уг вакциныг зөвхөн ОХУ болон Украйнд үйлдвэрлэдэг. Монгол Улс ДЭМБ-ын шаардлагыг давсан вакцин оруулж ирдэг байсан. Гэвч уг шаардлагыг давж вакцин оруулж ирэх ААН байхгүй байна. Тиймээс цаашид зайлшгүй тохиолдолд ашиглах тарваган тахлын эсрэг вакциныг нөөцлөхөд онцгой анхаарна. Одоогийн байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэрийн анхны тохиолдол бүртгэгдсэн ч уушгины хэлбэрт шилжсэн тохиолдол гараагүй байна гэлээ.

Энэ онд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны өрөнд 316 тэрбум төгрөг төлсөн. Ингээд байхад яагаад өр үүсээд байгааг шалгахаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт гарч ирэх долоо хоногт танилцууна. Хөнгөлөлттэй эмэнд мөнгө дутсан зүйл байхгүй. Мөн инсулин дээр асуудал гарсан. Үйлдвэрлэгч үйлдвэрт нь гэмтэл гарч нийлүүлэлт саатсан. Тиймээс орлуулах эм олгохоор Эрүүл мэндийн яам ярьж байна гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18