Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгааны хэрэглээ гэнэт нэмэгдэхгүй л бол хязгаарлалт хийхгүй

Ж.Булганаа
2025/09/10

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Монгол Улсын хэмжээнд баруун, төв, өмнөд болон Дорнод бүс, Алтай, Улиастай гэсэн таван эрчим хүчний систем тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 330 гаруй сум сууринг холбосон,  төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, үйлдвэрлэлийн суурь нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Статистикийн тоон мэдээллээр 2025 онд Монгол Улс 997023 айл өрхтэй байгаа бөгөөд эдгээр айл өрхийн 81.1 хувь нь цахилгааны гэрээ байгуулан эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангагдаж байна. Эрчим хүчний оргил ачаалал өвлийн улирал тохиодог. Өнгөрсөн 2024 оны хувьд хамгийн их ачаалал 1655 МВт хүрсэн нь өмнөх оныхоос 19 МВт-аар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд оргил ачаалал дунджаар 11 хувийн өсөллтэй явж байна.Эрчим хүчний салбарын хэмжээнд сүүлийн жилүүдэд өвлийн их ачааллын үед суурилагдсан бүрэн хүчин чадлаараа нөөц тоноглолгүй, болзошгүй аваарын нөхцөл байдалд  ажилласан хэвээр байна. 

Өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн том хүчин чадлын эх үүсвэрийн төслүүд хугацаандаа ашиглалтад ороогүйгээс хэрэглээний өсөлтийг бүрэн хангахад хүндрэл үүсч байгааг нуухгүй хэлье. Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулсан. Эрчим хүчний чадлын дутагдал өвлийн саруудад гарч байгаа. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээний өсөлт 6-7 хувь байгаа бол оргил ачааллын үед 11 хувь давж байна. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд суурилагдсан хүчин чадал хэрэглээнээс даруй 20 хувийн илүү нөөцтэй байх учиртай. Гэтэл Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь аюулгүйн нөөц байтугай бүх хүчин чадлаар ажиллаад ч импортын эрчим хүчээр 24.6 хувиар хангаж байна. Цаашид том чадлын шинэ эх үүсвэр ашиглалтад орохооргүй байгаа 2025-2027 оны өвлийн их ачаалалд эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтийг хангаж чадахгүй тул тодорхой хэмжээний хязгаарлалт үүсч  болзошгүй. Гэхдээ энэ асуудлыг шийдээд явж байгаа. Эрчим хүчний оргил ачааллын хэрэглээ өсөхгүй өнгөрсөн оны мөн үеийнхтэй адил байвал хязгаарлалт хийхгүй өвөлжих боломжтой. Хамгийн их эрчим хүчний хэрэглээ Улаанбаатарт бий. Хотын дулаан хангамжийн хувьд хүндрэтэй буюу өвөлдөө -35 хэмээс дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, алслагдсан цэгүүдэд хүндрэл үүсэх эрсдэлтэй гэдгийг хэлэх ёстой" гэв. 




0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 14 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 15 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 16 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 16 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 16 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 17 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 17 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27