​Ө.Шижир: Хэнтий аймаг 10 жилийн хугацаанд ОБЕГ-ын нэрээр хоёрхон удаа хөрөнгө оруулалт авчээ​

Ж.Булганаа
2025/09/10

УИХ-ын Ө.Шижир, Улсын төсвийн урсгал зардлын тэлэлт, хөрөнгө оруулалтын оновчгүй байдлын асуудлыг 10 жилийн хугацаанд авч үзэж, энэ талаарх саналаа  цахим хуудастаа илэрхийлжээ.

Тэрбээр “Улсын төсөв дарга нарын тойрогт л орчдог” Учир нь гэвэл би доорх ганц хоёрхон жишээгээр тайлбарлая. Улсын төсвөөс орон нутагт олгодог санхүүжилтээс сүүлийн 10 жилд дарга нарын өлгийн нутаг гэгдэх Хэнтий аймаг болон Хөвсгөл, Увс, Дархан гэх аймгууд хамгийн өндөр санхүүжилт авдгаараа жил бүр тэргүүлж ирсэн. Сангийн сайд, төсвийн байнгын хорооны дарга нарын төрсөн нутаг гэсэн үг л дээ. Гэхдээ эдгээр аймгууд бусдаас илүү санхүүжилттэй ч бусад аймгаасаа хөгжлөөрөө тэргүүлээд онцгойрсон зүйлгүй, нэн шаардлагатай эмнэлэг, онцгой гэх салбарууд нь тоног төхөөрөмж хомс, аймгуудтай өрсөлдөх чадвараараа жил бүр муу үнэлгээ авдаг нь хачирхалтай. Төсвийн мөнгө үнэхээр ард иргэдийн хэрэгцээнд зориулагдаж байна уу, эсвэл даргатай аймгуудын улс төрийн “бэлэг” болон хувирч байна уу?” Нэг жишээ дурдъя сүүлийн дөрвөн жилд гарсан ой хээрийн түймрийн тэн хагас нь Хэнтий, Дорнод аймгуудад бүртгэгдсэн байдаг.  

Энэ утгаараа эдгээр аймгуудад Онцгой байдлынхны хангамж, нөөц, бүтэц хамгийн шаардлагатай. Гэвч жил бүр хамгийн өндөр санхүүжилт авдаг Хэнтий аймагт 10 жилийн хугацаанд ОБЕГ-ын нэршлээр хоёрхон удаагийн нийт 869 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан бол соёлын ордон, театр, чуулга нэршлээр нийт 35 удаагийн нийт 44,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өгсөн байгаа юм. Үүнээс гадна Хөвсгөл аймагт энэ 10 жилийн хугацаанд онцгой байдлын салбарт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй байж соёлын төвын урсгал зардалд 48,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгааг та бүхэн доорх зурагнаас харж болно. Энэ мэт нэн шаардлагагүй төрийн өмчийн (сүртэй) барилга байгууламж баригдаж урсгал засвар, зардалд нь гарын салаагаар мөнгө урсаж байхад бодит хөгжил дэвшил, иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлд ахиц дэвшил гарахгүй байна. Орон нутгийн хөгжил олон барилга байгууламж барихаас илүүтэй иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэнээр бий болно” гэжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18