Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна

Ж.Булганаа
2025/09/10

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн асуудлаар холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. 

Хүннү хотын цахилгаан хангамжийн ажил 86 хувьтай, ус хангамж 80 хувь, үерийн хамгаалалтын суваг 75 хувь, мэдээлэл холбооны ажил 65 хувь, ариутгах татуурга 10 хувь, дулаан хангамжийн ажил 10 хувьтай үргэлжилж байна. 

Хүннү хотод ажиллах үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэд бүтцүүдийг ирэх жил үргэлжлүүлэн хийж дуусгах, цаашид хөрөнгө оруулагчдыг татах ажлыг зохион байгуулах шаардлагатай. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явж байна. Хүннү хотод мөн төмөр замаар бараа материал тээвэрлэн буулгах логистикийн төвийг байгуулах юм. Логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тул сонгон шалгаруулалт зарлана. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Хүннү хотод газрын гүний дулааныг шийдэх суурь судалгааг хийж, амжилттай болох магадлалыг 90-ээс дээш хувьтай гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.

“Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг дөрвөн дагуул хоттой байхаар төлөвлөсөн. 2040 он гэхэд 500 мянган хүн энэ хотуудад оршин сууна гэж төлөвлөж буй. Хүннү хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Мөн логистикийн том төв болж хөгжих боломжтой. Энэ хот байгуулагдсанаар 80 мянган ажлын байр бий болно. Чингис хаан ОУНБ-ын зүүн хойд талд 286 га талбайд эхний төлөвлөлтүүдийг хийсэн” гэх мэдээллийг албаныхан өгч байна. 

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр  “Хүннү хот дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны байгууллагууд Хүннү хотод төвлөрнө. Тээвэр логистикийн нэгдсэн төв энд байршина. Их, дээд сургууль оюутны хотхоныг төлөвлөсөн. Монгол Улсад хувийн болон улсын их, дээд сургуулиудад 150 мянган оюутан суралцдаг. Тэдний 145 мянга нь нийслэлд төвлөрдөг. Төрийн өмчийн зургаан том их сургуулийн салбарыг энэ бүсэд байгуулна. Ингэснээр нийт 22 мянган оюутан, 3000 гаруй багш ажилтан, 1000 орчим гадаад оюутан гээд нийт 30 мянган хүний асуудлыг Хүннү хотод зохион байгуулна. Дөрөвт, эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь олон улсын нисэх буудлын бүсэд байршиж байгаа учир өөрийн гэсэн онцлогтой байх юм” гэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой Хүннү хотын дэд бүтцийн ажлууд үргэлжилж байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18