А.Амартүвшин: Энэ сарын 15-наас сайжруулсан болон хагас коксон түлш худалдаанд гарна

Ж.Булганаа
2025/09/09

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өгч байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 400 цэгт сайжруулсан түлш болон хагас коксон нүүрсийг худалдаанд гаргах юм. 9 дүгээр сарын 15-наас сайжруулсан  түлш буюу мидлинг түлшийг дээрх 400 цэгээр дамжуулан худалдах бол аравдугаар сарын 1-нээс хагас коксон нүүрсийг худалдаанд гаргана. Ингэснээр иргэд сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг харьцуулан хэрэглэн боломжтой болох юм.  

Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан түлш буюу мидлинг, 306 мянган тонн хагас коксон түлшийг борлуулалтад гаргахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар 388 борлуулалтын цэг дээр гэрээгээ хийсэн. Үлдсэн 12 цэг дээр ойрын хугацаанд гэрээ хийнэ. Энэ жил гудамж талбайн нэгдүгээр эгнээ буюу явган хүний, автомашины зам дээр түлшний борлуулалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Шинээр нэвтрүүлж байгаа түлштэй холбоотой иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Бид 2025 оны зургадугаар сарын 13-нд тендер зарлаж наймдугаар сарын 13-нд  энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшээр нийслэлийн иргэдийг хангах бэлтгэл хангалаа.

Хагас  коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө хагас коксон түлшийн дээжийг Монгол Улсын шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэн,  Хятад, Орос, Солонгос болон бусад орнуудын лаборатори дээр бүх туршилтыг хийлгэсэн. Бидэнд ирүүлсэн хариуг товч танилцуулахад хүхэрлэг хий сайжруулсан түлштэй харьцуулахад 89.2 хувиар, азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувь, нийт тоосонцор 68 хувиар  буурсан дүгнэлт гарсан. Монгол Улсын болон олон улсын лабораториудаас ирсэн дээрх дүгнэлт дээр үндэслэн нийслэл Улаанбаатар хотын иргэдэд хагас коксон түлшийг хэрэглүүлэх шийдвэр гаргасан.

Улаанбаатар хотын хэмжээнд 172 мянган айл өрх нүүрс түлдэг. Мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор 15-20 мянган айл өрх дээрх үзүүлэлт дээр нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнд коксон түлшийг нэвтрүүлж, түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх тал дээр хяналт шалгалт тавьж ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх шийдвэр 2014 оны наймдугаар сарын 1, аравдугаар сарын 1, мөн 2025 оны наймдугаар сарын 1-нд буюу нийт гурван удаа нийслэлийн Засаг даргын захирамж болон, Засгийн газрын тогтоолын дагуу гарч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Өнгөрсөн жил буюу 2024-2025 онд нийт 87 мянган түүхий нүүрс хэрэглэсэн. Харин энэ жил холбогдох байгууллагууд шинэ түлшний хэрэглээнд нэвтрэх бэлтгэх ажлыг бүрэн хангасан түл түүхий нүүрс огт хэрэглэхгүй. Дээрх 87 мянган түүхий нүүрс хэрэглэснээр 300 мянган тонн хагас коксон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэдэг гэсэн судалгаа гарсан. Тиймээс ААН-үүд ул ширмээ бэрхжүүлэх ажлыг хийж дуусгасан.

Есдүгээр сарын 15-наас эхлэн иргэд өмнө нь сайжруулсан шахмал түлш худалдан авахдаа ашиглаж байсан "Сайн" картаа ашиглаж хагас коксон түлшээ худалдаж авч болохоос гадна Хотула аппликейшн ашиглан худалдан авах боломжтой. Арванхоёрдугаар  сарын 15-наас "Сайн" картны хэрэглээг бүрэн халж гар утасны аппликейшны хэрэглээнд шилжшүүлнэ. Энэ хугацаанд иргэд шинэ хэрэглээнд бүрэн дасах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж тооцсон.

Өмнө нь сайжруулсан шахмал түлш шуудайндаа 25 кг 3750 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол шинэ  хагас коксон түлшийг 25 килограммыг нь 5000 төгрөгөөр худалдана. Өнгөрсөн жилүүдэд 60 гаруй мянган ухаалаг угаар мэдрэгч айл өрхүүдэд суурилуулж, нийслэлийн хяналтын системээр дамжуулж мэдээллийг нь хянадаг байсан. Айл өрхүүд угаарын хий гарсан талаарх ямар нэгэн мэдээлэл ирсэн тохиолдолд нийслэлийн хяналтын төв дээр мэдээлэл ирж 5-7 минутад арга хэмжээ авдаг систем нэвтрүүлсэн . Энэ жилийн тухайд мөн 51 мянган өрхийг энэхүү ухаалаг системд холбосон. Есдүгээр сард дахин 60 гаруй мянган айл өрхийг дээрх ухаалаг системд холбохоор төлөвлөн ажиллаж байна. Мөн есдүгээр сарын сүүлээр нийслэлийн төсөвт тодотгол хийхдээ 45 мянган айлыг ухаалаг системд холбох төсөв мөнгийг шийднэ. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хэмжээнд гал түлж байгаа 172 мянган айл угаарын ухаалаг хяналтын системд холбогдоно. Цаашлаад энэ өвөл угаардалт, угаардалттай холбоотой нас баралтыг бууруулж чадна гэж харж байна. 


4
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 3 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 21 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 21 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 23 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ 2026/03/27