"Номын сан: Өнөөдөр маргааш - IV” олон улсын форум болно

Ж.Булганаа
2025/09/05

Монгол Улсын Их Сургуулийн Номын сангаас жил бүрийн 9-р сард Соёл, урлагийн ажилтны өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын сан: Өнөөдөр, Маргааш” форум энэ жил “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд олон улсын хурал, семинар хэлбэрээр өргөжиж байна.

Тус форум нь 2025 оны 9 дүгээр сарын 8–9-ний өдрүүдэд өглөөний 09:00 цагаас, МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулна.

Зорилго: Сургалт, эрдэм шинжилгээний номын сангуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, судалгаа-эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэн гадаад, дотоодын номын сангуудын хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой.

Хэлэлцэх асуудлын ерөнхий чиглэл:

  • Академик номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний онцлог
  • Номын сангийн судалгаа-эрдэм шинжилгээний ажил
  • Номын сангийн цахимжилт
  • Номын сан дахь хиймэл оюун ухаан
  • Номын сан ба “Монгол судлал”

Оролцогч байгууллагууд:

  • АНУ, Конгрессын номын сан
  • Springer Nature Олон Улсын байгууллага
  • EBSCO Олон Улсын байгууллага
  • ОХУ, Буриадын Их Сургуулийн Номын сан
  • БНХАУ, Өвөрмонголын Их Сургуулийн Номын сан
  • МУ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
  • МУ, Төрийн өмчит Их Сургуулийн Номын сангууд
  • МУ, Хувийн өмчийн Их, Дээд Сургуулийн Номын сангууд

Номын сан нь зөвхөн ном хадгалах төдий газар биш, эрдэм шинжилгээ-судалгааны ажил эрхэлдэг, сургалтын үйл ажиллагаа явуулдаг, мэдлэг бүтээх үйл явцыг дэмжигч байгууллага болон хөгжиж байна. Хиймэл оюун ухааны дэвшил номын сангийн үйлчилгээг хялбарчилж, уламжлалт үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаа өнөө үед Монголын номын сангууд, тэр дундаа академик буюу эрдэм шинжилгээний номын сангууд дэлхий нийтээс суралцах, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох, хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага зайлшгүй урган гарч ирсэн. Гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож буй тус форум хоёр өдөр үргэлжлэх ба нийт 16 илтгэл хэлэлцүүлнэ.

Номын сан нь зөвхөн ном хадгалах төдий газар биш, эрдэм шинжилгээ-судалгааны ажил эрхэлдэг, сургалтын үйл ажиллагаа явуулдаг, мэдлэг бүтээх үйл явцыг дэмжигч байгууллага болон хөгжиж байна. Хиймэл оюун ухааны дэвшил номын сангийн үйлчилгээг хялбарчилж, уламжлалт үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаа өнөө үед Монголын номын сангууд, тэр дундаа академик буюу эрдэм шинжилгээний номын сангууд дэлхий нийтээс суралцах, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох, хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага зайлшгүй урган гарч ирсэн.

Тус форумд Гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож хоёр өдөр үргэлжлэх ба нийт 16 илтгэл хэлэлцүүлнэ.

 

Холбоо барих:

Утас: 9998864, 89039690

И-мэйл: [email protected]


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18