Санхүүгийн зохицуулах хороо, Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

Ж.Булганаа
2025/09/05

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо, Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн хамтаар Астанагийн Олон Улсын Санхүүгийн Төв (AIFC)-д зочилж, санхүүгийн хөрөнгө оруулалт, дэвшилтэт орчин болон төвийн дотоод бүтэц, зохион байгуулалттай танилцлаа. Казахстан Улс нь Төв Азийн бүс нутгийн хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувийг дангаараа бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлдэг, томоохон тоглогчдын нэгд тооцогддог онцлогтой юм. 

Уг төв нь олон улсын хөрөнгийн бирж, хувийн банк, Исламын санхүү, санхүүгийн технологи зэрэг олон чиглэлд хөрөнгө оруулалт татах, санхүүгийн үйлчилгээний экосистем бүрдүүлэхийг зорьж үйл ажиллагаа явуулдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор тус улс өөрийн шүүхээс хараат бус, Олон Улсын Арбитрын шүүхийг байгуулжээ. “Common law” буюу АНУ, Их Британийн эрх зүйн тогтолцоо бүхий олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл татах эрх зүйн жишиг орчинг бий болгосон. Сүүлийн жилүүдэд тус улсын санхүүгийн орчин тогтворжиж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа. Астанагийн Олон Улсын Санхүүгийн Төвд бүртгэлтэй 4200 гаруй компани бизнесээ амжилттай явуулах таатай, идэвхтэй экосистем, нөхцөл, боломжийг бүрдүүлдэг ажээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг нь санхүүгийн тогтвортой, зохистой орчин гэдэгтэй санал нийлж байна гэв. Тэрбээр өөрийн улсдаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх татварын эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөсөн талаар танилцууллаа. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд бизнесийн салбарын хэлхээ холбоог өргөжүүлэх чухал гэдгийг онцлов. Ийнхүү Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо Астанагийн Олон Улсын Санхүүгийн төвтэй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18