Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ

Ж.Булганаа
2025/09/05

Ерөнхийлөгч, Амбан захирагч нар харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 гаруй жилийн ололт, амжилтаа дүгнэн, цаашид шинэ агуулгаар баяжуулан, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Харилцаа, хамтын ажиллагаа 2007 оноос хойш “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хөгжиж ирснийг талууд сайшааж, ойрын хугацаанд харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээ  нотоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Австралийн Амбан захирагчийн түвшинд 30 гаруй жилийн дараа болж буй айлчлал харилцаанд шинэ хуудас нээж буйг онцоллоо.  Австрали нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түнш гэдгийг тэмдэглэлээ.

Мөн харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Оюу толгой” төсөл,  “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь Монголын уул уурхайн эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг хэллээ.

Цаашид Монгол Улсад Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.   

Амбан захирагч С.Мостин, Австрали Улс нь ардчиллын нэгдмэл үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын иргэд хоорондын хэлхээ холбоо жилээс жилд бэхжиж, харилцан солилцоо улам нэмэгдэн, Австрали Улсад боловсрол эзэмшсэн монгол залуус эх орныхоо хөгжил дэвшил үнэтэй хувь нэмэр оруулж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг үе шаттай нэмэх, Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөртэй уялдуулах, Австралийн сайн дурын багш нарыг Монголд ажиллуулах, богино, дунд хугацааны сургалт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр улс бэлчээрийн болон фермийн мал аж ахуй эрхэлдгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдлээ.

Энэ чиглэлээр хамтран ажиллах, Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв зэрэг байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хамтрах боломжийн талаар санал солилцлоо.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг харилцан илэрхийллээ.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хуралд Австрали Улсыг дээд, өндөр түвшинд оролцохыг урилаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18