Б.Пүрэвдорж "Гурав хоногийн дотор АН-ын даргад өрсөлдөж гурван хүний санал авлаа. Энэ сонгуульд шинэ үеийнхэн ямар нэгэн асуудалгүйгээр, намын эв эеийг хангаж зөрчилгүй, шударгаар иргэдийн өмнө мэтгэлцлээ. Шинэ соёл тогтоосон өрсөлдөөн боллоо. Өнөөдрийн өрсөлдөөн АН-ын эв нэгдлийг хангаж шинэ шатанд гаргасан. 2012-2016 онд АН ажлын ихийг хийсэн боловч дотоод эв нэгдлээ хангаад ир гэж 9 хүнтэй нам болгож хувиргасан. Цаашдаа АН эв нэгдэлтэй, улс орны хөгжил дэвшлийн төлөө, баруун төвийн үзэл баримтлалтай, бизнесээр дарамталдаггүй, татвараа нэмдэггүй эдийн засгийн эрх чөлөөний төлөө үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тэмцэх цаг ирж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна