Л.Мөнхбаясгалан: Тав хоног над шиг муу хүн Монголд байсангүй

Б.Нямсүрэн
2025/08/28

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Би АН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ тав хоногийн өмнө зарласан. Энэ өдрүүдэд Монгол Улсад над шиг муу хүн байсангүй. Зохион байгуулалттай асар их  мөнгөөр харлууллаа. Би мөнгийг нь дийлэхгүй юм байна. Би ийм зүйлд нугарна гэж байхгүй. Хүнийг хүний олон барьдаггүй юм. Хайрцаглагдсан үндэсний бодлогын хороогоор намын дарга шууд сонгоно гэж байна. Энэ нь намын дүрмээ зөрчинө. Мөн дээд шүүх дээр бүртгүүлэхгүй. Дахиад 2-3 тамгатай болох байх. Үндэсний бодлогын хорооны хугацаа 2022 онд дууссан. Манайд 160 сум даргагүй байгаа. 15 аймаг ялагдсан, найман дүүрэг даргагүй байгаа. Эд нар сонгуулиа хийж чадахгүй байгаа юм. Ийм нөхцөл байдалд Үндэсний бодлогын хороог хэдхэн хүн худалдаж аваад хайрцагласан. Үүн дээр АН-ын даргыг тавилаа гэдэг драмм явах гэж байна. Ардчилсан нам ардчиллаараа даргаа сонголоо гэсэн жүжгээ болих хэрэгтэй. Монголд ганцхан төрлийн бизнесс байгаа нь уул уурхай. Тэр нь Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой Үе үеийн намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч Эрдэнэтийн зэс дээр квот авдаг. Оюутолгойгоос авлигал авдаг. Тавантолгойгоос юу авах уу гэдгээ шийддэг. Мөн банк бий. Энэ нь иргэдээ луйварддаг тонуулчид. Би АН-ын даргад нэрээ дэвшүүлснээр намын удирдах албан тушаалуудыг зардаг нөгөө намтайгаа хуйвалддаг, гадныханд найр тавьдаг байдал дээр эргэлт хийх гэсэн юм. Үүнд дургүй байгаа юм байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо жүжгээ тавиад нэг нь нэрээ дэвшүүлээд нөгөөх нь өрсөлдсөн болоод хүлээн зөвшөөрөх байх. Би ямар тохиолдолд АН-ын дарга байхыг хүсэж байна гэхээр АН-ын жирийн гишүүдээс мандат авсан хүчирхэг намын дарга баймаар байна. Манай нам гишүүдээсээ сонгох сонгогдох эрхийг нь булааж авч байгаа юм. Зөвхөн Үндэсний бодлогын хороо нь шийднэ гэнээ. Үүнийг АН-ын гишүүд хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ нь цаашаа явсаар Монголын ард түмнээс сонгох, сонгогдох эрхийг нь булааж авна гэсэн үг. Дараагийн удаа хэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж Монголын хаан суусан Эрдэнэтэд зэсийн наймааг хэн толгойлох юм. Хэн Монголыг ядуу байлгах төлөвлөгөөг зурах юм. Хэдэн хүн баяжих юм. Хэдэн хүн ашиг олох юм. Наймаа ингэж явагдана. Үндэсний хэмжээний хоёр том нам ээлж дараалан намын даргаа сонгож гэж байна. өөрчилье гэсэн юм, өөрчлөгдөхгүй бол хайрцаглагдсан тоглоомд орохгүй" гэлээ. 



1
angry
0
care
2
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18