Л.Гантөмөр: Манай нам эрх баригч МАН-ын рейтингээс дээгүүрт байгаа

Б.Нямсүрэн
2025/08/28

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны хурал удахгүй эхлэх гэж байна.  Энэ үйл явдалтай холбогдуулж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр  "Манай нам эрх баригч МАН-ын рейтингээс дээгүүрт байгаа. Тэгэхээр Ардчилсан намын шинэ дарга намынхаа эв нэгдлийг хангаж, үнэнчээр ажиллаж, хоёр нүүргүй байх шаардлагатай. Мөн хүчтэй сөрөг хүчний ажлыг хийх үүрэг даалгавар оногдож байна. Үүнээс гадна шинэ дүрмийн дагуу намын бүх шатны байгууллагуудыг дахин зохион байгуулах гээд нүсэр их ажил өмнө нь байна. Хамгийн гол нь ухаалаг, ард түмнийхээ талд байж чаддаг намын даргыг сонгож чадна гэдэгт итгэж байна. Намын байрны газар дээр барилга баригдаж, өөрийн байраа авна гэдэг гэрээтэй. Өнөөдрийг хүртэл намын газар дээр барилга бариагүй байна. Олон жилийн өмнө энэ газар дээр шинэ байр барихаар хэлцэл хийж байсан. Намайг хэр сайн ажилласныг ард түмэн дүгнэх байх. Ардчилсан нам МАН-аас рейтингээрээ жаахан илүү байна. Би ямар ч байсан таван хувийн рейтингтэй нам хүлээж авсан. УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн өмнө шүү дээ. Тухайн үед МАН манай намаас 2-3 дахин өндөр рейтингтэй байсан. Өнөөдөр бид эрх баригчдаасаа өндөр рейтингтэй нам болсон байна. Ийм намыг би хүлээлгэн өгч байна. Ямар ч байсан намаа хувааж, алдаж асгасангүй. Намайг намын даргаар сонгогдож байхад санал өгч байсан бүрэлдэхүүнээс хэн нэгэн хүнийг хавчиж, гадуурхаж, шахалт үзүүлж, хол байлгах гэх мэт зүйлсийг гаргахгүй байхыг хичээсэн. Энэ бол Монголын төлөө үйл хэрэг. Тийм учраас өөртөө байгаа үүргээ өөрийнхөө цаг хугацаанд нэр төртэй гүйцэтгэх нь улстөрч хүний мөн чанар байх ёстой. Ардчилсан намын дээд байгууллагад эрх нь нээлттэй байгаа. Тийм учраас тэр эрх рүү хүн болгон өөрийн бодлоор хандаж болохгүй. Олонхийн шийдвэрийг цөөнх хүндэтгээд л цааш явах учиртай.Хэрвээ бид Засгийн газарт байсан бол өнөөдөр дүрмээ баталж, ирэх арваннэгдүгээр сард албан ёсны намын сонгууль хийх төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Одоо бол Монголын төлөөх зорилгыг МАН уландаа гишгэсэн. Тийм учраас бид улс төрийн шийдвэрээр Л.Гантөмөр гэдэг хүн сонгогдсон бол буцаад энэ байгууллагаасаа дараагийн дарга  нь сонгогдоод явах цаг хугацаатай тулчихаад байна. Би удаан хугацаагаар намын дарга хийх юм шигээр асуудалд хандаж болохгүй" гэв.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18